ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хуралд шинээр сонгогдсон ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын Байнгын хорооны гишүүдийн үндсэн хуульд тангараг өргөх ёслол 01-р сарын 30-ны үдээс өмнө Өвөр Монголын Ардын Төлөөлөгчдийн Танхимд боллоо.

Тус удаагийн үндсэн хуульд тангараг өргөх ёслол хамтын тангараг өргөх хэлбэрээр явагдсан байна. Хурлын тэргүүлэгчийн багийн байнгын тэргүүлэгч, гүйцэтгэх тэргүүлэгч Лянь Сү даргалж, Жан Юаньжун ахлаж тангараг өргөв.
- Өргөсөн тангарагаа үргэлж санаж, үндсэн хуульд үнэнч байж, үндсэн хуулийнхаа эрх мэдлийг хамгаалж, анхны эрхэм зорилгоо хэзээ ч мартахгүй. Хүлээсэн үүргээ чин сэтгэлээрээ биелүүлж, шаргуу хөдөлмөрлөж, бүх талаар нийгэм журамт орчин үеийн улсыг бүтээн байгуулхад Өвөр Монголын хөгжлийн шинэ хуудсыг бичиглэнэ гэж тангарагаа өргөлөө





























































