Хурлаар Засгийн газрын ажлын тайлан, ӨЗО-ны "14-р таван жилийн төлөвлөгөө", 2035 оны хэтийн зорилтын тойм төсөл, төлөвлөгөө, санхүүгийн төсвийн тайлангийн талаархи тайланг сонсож, шийдвэрийн шинэчилсэн тайланг төлөөлөгчдөд хэвлэн тархаах болов.
Мөн Өөртөө Засах Орны Ардын Их Хурлын Байнгын Хороо, Өөртөө Засах Орны Ардын Дээд Шүүх, Өөртөө Засах Орны Ардын Прокурорын ажлын тайланг хянан хэлэлцсэн талаар сонсож, төлөөлөгчдийн тавьсан санал, зөвлөмжийг нэгтгэн дүгнэж, Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо, Өөртөө Засах Орны Ардын Дээд Шүүх, Өөртөө Засах Орны Ардын Прокурын газар судлан зохицуулна.
Хурлаар басхүү ӨЗО-ны улс ардын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөө, 2035 оны урт хугацааны зорилтын төлөвлөгөө, 2020 оны улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгжилтийн талаархи тойм дүнгийн тайлан, 2021 оны улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөө, ӨЗО-ны 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн төслийн тойм дүнг сонсож, санал хураалт явууллаа. Өөртөө засах орны Ардын XIII их хурлын IV хуралд төлөөлөгчдийн гаргасан саналыг хянасан дүнгийн тайланг сонсож, санал хурааж, дээрх дөрвөн тайланг нийт төлөөлөгчдөд хэвлүүлэн тархаахаар тогтсон байна.
Хурлаар мөн ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны дарга, Байнгын хорооны гишүүнд нэр дэвшигчдийн талаархи тайланг сонсож, ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны даргын жагсаалтын төслийг өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тэргүүлэгчийн багт нэр дэвшсэн ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын Байнгын хороонд нэр дэвшигчид албан ёсны нэр дэвшигч болж, их хурлын сонгуульд өргөн мэдүүлнэ.
"Өвөр Монголын Өөртөө Засах Орны үндэсний эв нэгдэл, дэвшлийг дэмжих журам (төсөл)"-ын тойм дүнгийн тайланг сонсож, санал хураалт явуулав. Төслийн санал хураалтын шийдвэрийг нийт төлөөлөгчдөд хэвлэн тархааж, их хурлаас сонгохоор тогтсон байна.
Хурлаар "Засгийн газрын ажлын тайлангийн тухай ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлын тогтоол (төсөл)"-ыг баталж, "ӨЗО-ны эдийн засаг, нийгмийн хөгжил. 2035 оны алсын хараатай зорилт, 14-р таван жилийн төлөвлөгөө, 2035 оны урт хугацааны зорилтын тухай ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлын тойм ("төсөл)" "ӨМӨЗО-ны 2020 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжсэн байдал, 2021 оны улс ардын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөний тухай ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлын тогтоол (төсөл)", "ӨЗО-ны Ардын Дээд шүүхийн ажлын тайлангийн тухай ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын IV хурлын тогтоол (төсөл)", "Өөртөө засах орны Ардын прокурорын ажлын тайлангийн тухай ӨМӨЗО-ны XIII Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын IV хуралдааны тогтоол (төсөл)"-г батлан, Төслийн санал хураалтын шийдвэрийг нийт төлөөлөгчдөд хэвлэн тархааж, их хурлаас сонгохоор тогтсон байна.