УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII хорооны IV хурал 01-р сарын 26-наас 30-ны өдрийг хүртэл Хөххотод хуралдав.
Хурлаар “ӨМӨЗО-ы улс ардын аж ахуй ба нийгмийн хөгжлийн арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө ба 2035 оны алсын хараа хөтөлбөр”-ийг хянан зөвшилцөж, Засгийн газрын ажлын тайлан зэрэг бүх төрлийн тайланг хянан зөвлөж баталсан бөгөөд “ӨМӨЗО-ы үндэстний нэгдэл дэвшлийг ахиулах дүрэм”-ийг хянан зөвлөн баталж, “Арван дөрөвдүгээр таван жил”-ийг сайхан эхлүүлэн, “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн хугацаанд тэмцэх үүргийн бичиг болон ажиллагааны зургийг зураглаж, ХКН-ын XIX хурлын V бүгд хурлын үзэл санааг хэрэгжүүлж, дарга Ши Жиньпиний Өвөр Монголын тухай чухал илтгэлийн үзэл санааг хэрэгжүүлжээ.
Өвөр Монголын бүх орон нутгаас хүрэлцэн ирсэн ардын төлөөлөгчид үндэстнүүдийн 25 сая гаруй иргэдийн хүсэл найдварыг үүрэн хуралд оролцож, бичиг материалыг хянан зөвлөхийн зэрэгцээ сонгуульд оролцон, төлөөлөгчийн тушаал хариуцлагаа хуулийн дагуу гүйцэтгэн, ардчиллын эрхээ төв чанга хэрэгжүүлж, цар тахлаас сэргийлэн, дээд хэмжээний улс төрийн ухамсар ба үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, өөдлөн дэвших зориг санааг илэрхийлсэн байна.