Энэ дуу бол Хятад хэлээр дуулагдсан сонгодог дуунуудын нэг. дууны шүлгийг Сүнь-И бичиж, хөгжмийг Вэн Чиши зохион, 1973 онд Чэнь Фэньлань хэмээх дуучин анх дуулж олны хүртээл болгосон хэдий ч 1977 онд Тайваний нэрт дуучин Дэн Лижюнь буюу Тэрэса Тэн дуулснаар сонсогчдыг байлдан дагуулсан байдаг.
Тус дууг Тэрэса Тэнг дуулснаас хойш мөн Жан Гүөрүн /Leslie Cheung/, Мэй Яньфан /Anita Mui/, Лю Дэхуа /Andy Lau/ зэрэг Хятад байтугай дэлхий даяар алдартай маш олон одууд, үе үеийн уран бүтээлчид коверлож дуулж өнөгрсөн төдийгүй одоод хүртэл дуулагдсаар байна.
Нийтдээ олон зуун од, уран бүтээлчдийн цомогт орж дуулагдаж өнгөрсөн хэмээх бүртгэлтэй энэхүү дууны Тэрэса Тэнгийн дуулсан хувилбар нь 1999 онд "XX зууны Хонконгийн шилдэг арван хятад дуу"-ны жагсаалтад тэргүүлж, 2011 онд "Тайваний зууны шилдэг арван дуу"-ны жагсаалтад тэргүүлсэн байдаг.





























































