Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” цагаан сарын соёлын солилцооны арга хэмжээ

“Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Хятад, Монголын цагаан сарын соёлын солилцооны арга хэмжээтэй танилцана уу

   Хятад, Монгол хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг сайжруулах, уламжлалт найрамдлыг улам зузаатгах зорилгоор “Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Хятад, Монголын цагаан сарын соёлын солилцооны арга хэмжээ 2021 оны 02-р сарын 10-ны өдрөөс эхлэн 03-р сарын дунд хүртэл үргэлжилнэ. Цагаан сараар сэдэвлэсэн онцгой нэвтрүүлэг, Уран сайхны тоглолт, Олон ангит уран сайхны кино үзүүлэх, кино, Хайрын солилцооны арга хэмжээ зэрэг үйл ажиллагаанууд оролцуулна.
Нэг. Цагаан сараар сэдэвлэсэн онцгой нэвтрүүлэг.

        Нэг дэх нь “Цагаан сарын бараа”, “Миний Хятадын цагаан сар” нэртэй цуврал видео. Үүнд Хятадын цагаан сарын уламжлалт зан заншлыг танилцуулна. Монгол Улсын найз Хятад оронд шинэ жилийг өнгөрүүлсэн тухай ярьж өгүүлнэ. Хоёр дахь нь “Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ”, “Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар” нэртэй видео цагаан сарын үеэр жирийн хүмүүс “Олон нийтийн төлөө өөрийн гэр бүлийн амьдралаа орхиж”, бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм үйл явдлыг танилцуулах болно. Гурав дахь нь “Малчны сайн сайхан амьдрал” малчдын ядуурлаас ангижирсан, шинэ гэр орноо байгуулж байгаа, сайн сайхан амьдралаа цогцлоож байгаа байдлыг танилцуулна. Дөрөв дэх нь “Түмний дуулах дуртай дуунууд нэртэй онцгой нэвтрүүлэг, сонгодог дуунуудаас сонгон сонирхуулж, сайн сайхан ой санамжийг харуулахыг зорьсон юм.
Хоёр. Уран сайхны тоглолт. Нэг дэх нь циркийн жүжиг “Дүүлил”. цирк, илбэ, хөгжмөөр гол илэрхийлэх арга болгож, үзэгчдийн мэлмийг мялаах гайхамшигт дайллага хийж, аяны шувуудын оршин аж төрөх, нүүх явцаар дамжуулан, хүн төрөлхтөн экологи болон эх байгалиа хайрлан хамгаалж, ногоон экологийг нандигнаарай хэмээн уриалав. Тоглолт нь ур чадвар сайтай, олон улсад олон удаа аялан тоглолт хийж үзэгчдийн магтаал сайшаалыг хүртсээр байна. Хоёр дахь нь концерт. “Шинэ эриний гараа” цагаан сарын концерт 02-р сарын 14-ний оройн 21:30 цагт Улаанбаатарын телевизээр нэвтрүүлнэ. Дуу бүжиг, хөгжим дууриар голлосон баялаг сайхан агуулгатай. “Хүүхдийн дэвжээ” хүүхдийн цагаан сарын концертыг 02-р сарын 12-ны оройн 18:50 цагт Монгол Улсын Боловсрол телевизийн хүүхдийн сувгаар нэвтрүүлнэ. Үнэн цайлган хүүхдийн сайхан ертөнцөд үзэгчдийг дагуулах бөгөөд хүүхдийн цайлган, сониуч байдлыг харуулна. “Хятадын хайр, сэтгэл хамтдаа” 2021 оны Хятадын харьяат, Хятадын хүмүүсийн цахим цагаан сарын концертыг цахимаар нэвтрүүлнэ. Энэ нь хилийн чанадын ахан дүүст цагаан сарын мэндчилгээ сайн сайхны ерөөлийг дэвшүүлэх юм.
Гурав. Олон ангит уран сайхны кино үзүүлэх. Үүнд “Бүгд сайхан байна”, “Хамтдаа” нэртэй хоёр шилдэг олон ангит уран сайхны кино. Төв хотын амраг хосын кино “Бүгд сайхан байна” нэгэн жирийн гэр бүлд болсон үйл явдлыг харуулсан кино 02-р сарын 01-ний өдрөөс Монголын Боловсрол телевизийн Asian box сувгаар нэвтрүүлнэ. Цар тахалтай тэмцсэн баримтат кино “Хамтдаа” үнэн бодит үйл явдлаар сэдэвлэж өөрчилсөн кино. Эгэл жирийн хүмүүс цар тахалтай тэмцсэн үйл явдал болно. Цагаан сарын үеэр Монгол Улсын NTN,VTV,Малчин телевизээр нэвтрүүлнэ. Үүнээс гадна, Монгол Улсын ТВ2, ТВ6, Монгол Улсын СТАР ТВ, MNC,NTN телевизээр өмнө нь нэвтрүүлсэн “Бээжингийн амраг хосын үлгэр”, “Дандаа гэнэтийн бэлэг” кино, “Учран золгох зоог”, “Эвтэй гэр бүл бүх юм өөдрөг”, “Хөгшин нөхөр” олон ангит уран сайхны кино үзүүлнэ.
Дөрөв. Кино үзүүлэх. “Миний ахыг яаралтай аваад яваач”, “Барьцаалагч”, “Сэтгэлзүйн гэмт хэрэг” зэрэг гурван киног 02-р сарын 12-ны өдөр, 13-ны өдөр, 14-ний өдрийн 13:20 цагт Монгол Улсын Боловсрол телевизийн кино сувагт анх нэвтрүүлнэ. 02-р сарын сүүлчээр Монгол Улсын Улаанбаатар телевизид дахин нэвтрүүлнэ. “Миний ахыг яаралтай аваад яваач” сургуулийн орчноор сэдэвлэсэн инээдмийн кино нь хүмүүст нэгийг бодогдуулам ухаарлын кино. “Барьцаалагч”, “Сэтгэл зүйн гэмт хэрэг” адал явдал зодоонтой, хүмүүсийн сонирхлыг их татдаг кино.
Тав. Хайр солилцооны арга хэмжээ. Бид “Цахимаар шинэ жилийн золголт хийх” арга хэмжээг зохион байгуулна. “Төмөр үхэр жилийн мэндийг хүргэе” цахим карт хийж, Монгол Улсын найз нартаа хамгийн сайн сайхан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлнэ. “Төмөр үхэр жилийн мэндчилгээ” Н5 хэвлэл мэдээллийн контент хийж, Хятадын харьяат, хятад хүмүүст цагаан сарын мэндчилгээ дэвшүүлнэ. Үүнээс гадна, Монгол Улсын цар тахалтай тэмцэж байгааг дэмжиж, бид Монгол Улсын хэвлэл мэдээлэл соёлын салбарын найз нарт цар тахалтай тэмцэх бараа бүтээгдэхүүн хандивлахаар бэлтгэж, бидний анхаарал хандуулж байгаа болон мэндчилгээг дэвшүүлж байгаа сэтгэлээ илтгэх болно.
Зургаа. Монгол Улсын цахим сүлжээ хэрэглэгчдийг арга хэмжээндээ өргөнөөр оролцуулах зорилгоор бид АРР, үүрэн телефон, цахимаар гол болгож, олон тавцан, олон арга замаар манай арга хэмжээний агуулгыг харуулах болно.

   Олон ангит уран сайхны кино, кино, цагаан сарын концертыг Монгол Улсын телевизүүдээр үзүүлнэ. Бусад арга хэмжээг олон сайтууд, Хятадын олон улсын радио, Солонго сайтад тусгай булан нээж бүх агуулгыг харуулах болно. Монгол Улсын ikon.mn, news.mn, zindaa.mn, shuum.mn, zarig.mn, фесбүүк зэрэг сайтуудад байрлуулна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын ард түмний цагаан сарын баяр тэмдэглэх уур амьсгалыг бий болгож, ялангуяа цар тахалтай тэмцэж буй амин чухал үед Монгол Улсын бүх найз нартаа дотно сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, цар тахлыг ялан давах итгэлийг уламжилж, Хятад, Монгол хоёр улсын ард түмний Бие биедээ туслалцаж, цар тахлыг даван туулах үзэл санааг нягтруулж, хоёр ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатгах болно.

Зохиогч: Ц.Урантунгалаг,Хань Хуншя
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:5103
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7