”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Цагаан сарын зураг гэж юу вэ

Цагаан сарын зураг гэж юу вэ

    Цагаан сарын зураг эртний үеийн "хаалганы бурхдын зураг"-аас үүсэлтэй. Тэр нь Хятадын ардын урлагийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ардын гар урлалын нэг хэсэг юм. Цагаан сарын зураг Хань гүрний үед үүсэж, Тан, Сүн гүрний үед ихээхэн хөгжлөө олж, Мин, Чин гүрнүүдэд оргилдоо хүрсэн билээ. Чин гүрний Бадралт төр хааны үед энэхүү хэв маягийн зургийг албан ёсоор “Цагаан сарын зураг” гэж нэрлэдэг болжээ. Хятадын уран зургийн өвөрмөц төрөл болсон төдийгүй, Хятадын хөдөө орон нутгийн ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, таалагдсан урлагийн гол төрөл болсон байна. Хүмүүс цагаан сарын зургийг ихэвчлэн шинэ жилдээ сайн сайхан байхыг зөгнөж, хөгжөөнт уур амьсгалыг бий болгон хүрээлэн буй орчноо тохижуулан чимэглэх зорилгоор ашигладаг.

Цагаан сарын зураг бол эрт дээр үед бэлэг дэмбэрэлтэй байхын бэлгэдэл. Өнө удаан түүхэн хугацаанд цагаан сарын зан заншил өөрчлөгдөн хувирахын зэрэгцээ цагаан сарын зураг өвөрмөц онцлогтой чимэглэлийн урлаг бүрэлдэн бий болжээ. Түүний гарал үүслийг байгалийг шүтэх, бурхдад итгэх үзэл баримтлалаас улбаалж болно.

        Цагаан сарын баярын үеэр зургийг нааж ашиглах үзэгдэл хот хөдөө бүс нутгаар их түгээмэл тохиолддог. Шинэ жилийн сайн сайхныг бэлгэдсэн өнгөлөг зургууд олон мянган айл өрхүүдэд хөгжил цэцэглэлтийг авчирч, баяр баясгаланг нэмсэн учиртай. Иймэрхүү зураг бол Хятадын хүмүүсийн уламжлалт зан заншил, итгэл бишрэлийг тусгасан, тэдний сайн сайхан ирээдүйг хүсэн мөрөөдсөн сэтгэлгээг илэрхийлсэн ардын урлаг юм. Цагаан сарын зураг нь Хятадын эртний үеийн "Хаалганы бурхдын зураг"-аас үүсэлтэй гэж дээр дурдсан. Модон барын хэвлэх мэргэжлийн хөгжлийн дагуу энэхүү урлагийн агуулга зөвхөн хаалганы бурхад гэх зэрэг нэгэн хэвийн сэдвээр хязгаарлагдахаа больж, баялаг агуулгатай, өнгөлөг урлаг болжээ.

Дэлгэрэнгүй утгаар ардын уран зураачдын урласан, урлан бүтээсэн ардын амьдралыг дүрсэлсэн, тусгасан онцлог бүхий уран зургуудыг бүгдийг цагаан сарын зураг гэж нэрлэж болно. Тэр нь эртний хүмүүсийн сүнслэг тайтгарал, оюун санааны итгэл үнэмшлийг илэрхийлдэг байсан ч нийгэм хөгжихийн хэрээр ​​байгалийг шүтэх явдал аажмаар нийгмийн хувийн бурхдыг шүтэх болон хувирсан байна.

Цагаан сарын зураг нь зөвхөн шинэ жилийн өнгөлөг чимэглэл төдийгүй соёлын эргэлт, ёс суртахууны боловсрол, гоо зүйн түгээн дэлгэрүүлэх, итгэлийн өв залгамжлагч хэрэгсэл. Мөн ард иргэдийн амьдралын тухай ойлголт авах материал бөгөөд бүх төрлийн цаг үеийн ажилд түгээмэл хэрэглэгддэг мэдээллийн хэрэгсэл юм.

        Дэлгэрүүлбэл, тэр нь бүс нутгийн соёлын толь бичиг бөгөөд үүнээс бүс нутгийн өвөрмөц онцлог шинж чанарыг олж мэдэх боломжтой ажээ. Энэ нь эдгээр бие даасан хүчин зүйлсийг зөвхөн цагаан сарын зургийн тусгасан сэдэв дээр төдийгүй, зураг урлахад хэрэглэсэн өнгө будаг, шугам болон ижил бус бар хэвлэлээс бүр бүс нутгийн хоорондын зөрөөг олж харж болно гэсэн үг. Нэмж хэлэхэд та бүхэн мань цагаан сарын зургаас хятадын ард иргэдийн амьдралын талаарх бүх зүйлийг ойлгож мэдэх боломжтой гэснийг тэмдэглэе.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:1358
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой