Тэрээр хэлэхдээ:
- Хятадын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулж, би Этиопын засгийн газар, ард түмэн, мөн өөрийн нэрийнхээ өмнөөс эрхэм ноён танд, мөн танаар дамжуулан Хятадын засгийн газар, ард түмэнд дотнын мэндчилгээ дэвшүүлж буйг минь хүлээн авна уу. Өнгөрсөн онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойгоо угтан тэмдэглэлээ. Хоёр талын харилцаа өдгөө түүхэн хамгийн өндөр түвшинд байж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоосоор байна. Ирж буй шинэ онд хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа улам эрчтэй хөгжин дэвжихийг хүсэж байна. Эрхэмсэг ноён та болон Хятадын ард түмэн шинэ онд улам их амжилт гаргаж, улс орноо улам хөгжүүлэхийг хүсэн ерөөж байна гэжээ.





























































