Бээжин хотын Соёл, аялал жуулчлалын газраас мэдээлснээр 2021 оны хаврын баярын үеэр Бээжин 6 сая 632 мянган жуулчин хүлээн авч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин өсөж, аялал жуулчлалын нийт орлого 4 тэрбум 250 сая юаньд хүрч, жилийн өмнөхөөс 2.9 дахин нэмэгджээ.
Бээжин хотын Соёл, аялал жуулчлалын газрын холбогдох хариуцлагатай хүний мэдээлснээр 2021 оны хаврын баярын үеэр Бээжинд нийт давхацсан тоогоор 6 сая 632 мянган жуулчныг хүлээн авсны дотор Бээжин хотдоо жуулчилсан хотын иргэн давхацсан тоогоор 4 сая 911 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 7.3 дахин өсжээ. Бээжин дэх орон нутгийн жуулчлалын орлого 1 тэрбум 580 сая юань болж, өмнөх оны мөн үеэс 12 дахин өссөн байна.
Цар тахлын тархалтын өмнөх үетэй харьцуулбал Бээжингийн аялал жуулчлалын хэрэглээ ихээхэн сэргэх хандлагатай болжээ. 2021 оны хаврын баярын үеэр Бээжин хотод жуулчилсан нийт жуулчдын тоо 2019 оны мөн үеийн 81.7%, нэг хүнд ногдох зардал 2019 оны мөн үеийнхээс 63.5% болж сэргэсэн байна.





























































