Энэ оны сар шинийн баяраар “Тухайн байгаа газраа сар шинээ тэмдэглэх” сонголт хийсэн хүмүүс өмнөх жилүүдээс арай өөр “Хөөр хөгжөөнтэй”-гээр амралтын өдрүүдээ өнгөрөөлөө. Кино театрт тасалбар хүрэлцэхгүй болж, хүүхдийн тоглоомын төрөл бүрийн газруудад дараалал үүсэж, хотуудын болон ойролцоох бүсийн үзэмжит газруудад хүмүүсийн хөл хөдөлгөөн болон машин унааны урсгал тасрахгүй байлаа. Гэрээсээ бараа захиалан авах, онлайнаар дамжин баяраа тэмдэглэх, гэрт нь хүргэж өгөх үйлчилгээ, хотуудын холын дүүргээр аялан жуулчлах зэрэг олон шат давхарга, төрөлжсөн чанар бүхий хэрэглээний эрэлт хэрэгцээ өргөжиж, хэрэглээний зах зээлд өрнүүн хөгжих эрч хүч бий болсон байна.
Сар шинийн баярын хугацаанд Хятад улсын үйлдвэрлэсэн олон кино үзэгчдэд хүрч, сар шинийн үеийн киноны зах зээл ихэд нэмэгджээ.
Өөр өөр газрын хэдэн кино театрын менежерүүд энэ оны сар шинийн баярын хугацааны кино үзэгчдийн байдлын талаар манай сурвалжлагчид танилцуулав.
“Залуучууд, сурагчид бол манай үзэгчдийн зонхилох тоог эзэлсэн, гэр бүлээрээ нэгж болгосон кино үзэгчид ч гол болсон юм.”
“Шинийн нэгнээс шинийн тавныг дуустал өдөр бүр 13, 14 удаа кино үзүүлсэн, удаа бүрийн кино тасалбар 200 мянган юань орчим байсан нь урьдчилсан төсөөллөөс давлаа.”
“Манай кино театр өдөр бүр 50-аас дээш удаа кино үзүүлсэн бөгөөд удаа бүр суудал үндсэндээ дүүрэн байлаа.”
“Тухайн байгаа газраа сар шинийн баяраа тэмдэглэх”-ээр гол болгосон энэ оны сар шинийн баярын хугацаанд киноны зах зээл онцгойлон нэмэгдсэн байна. Үндэсний киноны товчооноос 17-нд нийтэлсэн тоо бүртгэлээр сар шинийн хугацааны киноны тасалбар 7.5 тэрбум юаниас давсан нь түүхийн шинэ тэмдэглэл бүтээж, шинэ он гараад сар хагас болж байхад киноны тасалбар нийт 10 тэрбум юаниас давсан нь ноднингийн бүтэн жилийн тал хувьд дөхсөн байна.
Киноны зах зээл ид нэмэгдсэн нь энэ оны сар шинийн баярын хугацаанд манай улсын хэрэглээний зах зээлийн эрчимтэй байдлыг тусгалаа. Сар шинийн баярын хугацаанд бараа бүтээгдэхүүний хэрэглээ хүмүүсийн анхааралд хүрч, шинэлэг хэрэглээ онцлог тал болжээ.
“Гоо сайхны бүтээгдэхүүн авахаар баярын үеэр дэлгүүр хэсэж байна.”
"Өмнө нь сар шинийн баярын үеэр хүнс ундааны зүйл худалдан авах нь илүү байсан. Одоо амьдралын түвшин дээшилсэн, зарим ухаалаг бүтээгдэхүүн худалдан авъя гэж бодож байна.”
“Борлуулалтын арга хэмжээ зохиосон нь нэлээд зохимжтой байна. Гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахад нэлээд найдвартай, дажгүй санагдаж байна.”
Статистик бүртгэлээс үзэхэд 2021 оны сар шинийн баярын хугацаанд Хятадын гол гол жижиглэнгийн борлуулалтын болон хүнс ундааны компаниудын борлуулалтын хэмжээ 812 тэрбум юаньд хүрч, сар шинийн баярын эхний 6 хоногт бүх Хятадын онлайн жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 120 тэрбум юаниас давж, Хятад улсын хэмжээнд 480 сая илгээмжийг хүлээн авсан нь ноднингийн мөн хугацааныхтай харьцуулахад 3 дахин нэмэгджээ.
Сар шинийн бүтээгдэхүүний бэлэг дурсгал, гэр ахуйн цахилгаан бараа, тавилга, спортын дасгалын бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, эдгээрийн дотор үнэт эдлэл, бэлэн хувцас, гутал малгай, гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт бүгд 100 хувиас давж, амьд цэцэг, шижир алтны бүтээгдэхүүний борлуулалт ихээхэн өссөн.
Сар шинийн баярын хугацаанд төлбөр тооцооны том оврын байгууллагын судалгаанд хамрагдсан хоол ундны бизнес нэгжийн борлуулалт өмнөх оныхоос 1.3 дахин нэмэгдэж, захиалгаар борлуулах зарим платформын онлайн хоол ундны хэрэглээний хэмжээ 2 гаруй дахин өссөн байна.
Тухайн байгаа газраа сар шинийн баяраа тэмдэглэснээр тухайн газраа жуулчлах, ойролцоох газруудаар жуулчлах, хувийн унаагаар жуулчлах, парк, үзэмжит газрууд, музей, цас мөсний спортын газруудаар жуулчлах жуулчид илэрхий нэмэгдэж, хотуудын захын дүүргийн зочид буудал, хувийн зочид буудлын урьдчилсан захиалга ихээр нэмэгдэв.
Сар шинийн баярын амралтын хугацаанд хэрэглээний зах зээл эрчимжсэн нь Хятад улсын эдийн засгийн эрч болон боломжийг тусгалаа. Худалдааны яамны Олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны газрын захирал Гү Шюэмин:
- Хэрэглээний зах зээлийн боломж үргэлжлэн нэмэгдэж, манай улс дотоодын эргэлтээр гол болгох, дотоодын болон олон улсын хос эргэлтийг уялдаатай ахиулах хөгжлийн шинэ төлөв байдлыг бүрдүүлэхэд баттай суурь тавилаа гэж хэллээ. Тэрээр:
- Сар шинийн баярын хэрэглээ ихээхэн нэмэгдсэн нь манай улс хэрэглээг нэмэгдүүлэхэд ихээхэн боломжтой. Дотоод эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэх өргөн орон зайтай гэдгийг тусгалаа. Цар хүрээгээр асар том дотоодын зах зээл болон тасралтгүй чанаржиж буй хэрэглээний бүтэц бол Хятад улсын эдийн засгийн хөгжлийн боломж, эрч хүч болон давуу тал юм гэж илэрхийллээ.





























































