1921 оны зуны ХКН-ын улсын төлөөлөгчдийн анхдугаар их хурал Шанхайгаас шилжээд Жяшингийн Наньхүгийн нэгэн чимэглэсэн онгоцон дээр хуралдаж, ХКН-ын мэндэлснийг тунхаглав. Энэхүү чимэглэсэн онгоц нь үүнээс хойш Хятад улсын хувьсгалын түүхийг үүрд ачаалсан улаан онгоц хэмээн нэрлэгдэж, Хятад улсын хувьсгалын үүслийн бэлгэ тэмдэг болсон байна.
Энэхүү чимэглэлт онгоцыг шинэ Хятад улс байгуулагдах үеэр дахин эрээд олдохгүй болов. 1959 онд Наньхүгийн хувьсгалын дурсгалын ордныг бүтээн байгуулж эхлэхэд одоогийн тушаалд байгаа ордны дарга Жан Шянь И ордныг бүтээн байгуулахад онгоцыг сэргээн үйлдэхийг гол асуудал болгов. Олон талын судалгаа хийж нарийн сайхан бүтээсэн онгоцны загвар зөвшөөрөгдөв. 1959 оны 10-р сарын 01-ний өдрөөс өмнө улаан онгоц Наньхү нуур дээр дахин гарч иржээ.
“Энгийн модон онгоцыг их олон жил хадгалахад хүнд байдаг”
Улаан онгоцонд нэг жилд нэг удаа бага зэрэг засвар, хоёр жилд нэг удаа их засвар хийдэг. Засвар хийх болгонд Жан Шинжи ажилчдынхаа хамт улаан онгоцны 1000 гаруй сэлбэгийг шалгана. Зуны их халуунд тэд улаан онгоцны модон хавтсыг тосолно. Энэ онгоцны модон хавтсыг найман удаа тосолж, нэг удаа тослоод бүрэн хатааж дахин тослон модон хавтсанд бүрмөсөн шингэхийг хүлээнэ.
“Зуны өдөр хүмүүс бороо орж сэрүүн салхи салхилахыг хүснэ. Гэвч бид бороо орж ажил зогсохоос айдаг. Модон хавтас тослох ажлын явц 50 гаруй өдөр үргэлжилнэ” гэж Жан Шинжи ярив.
Тайфен салхи салхилбал Жан Шинжи ажилчдынхаа хамт цаг ямагт онгоцыг сахин хамгаалж, салхилж байгаа зүг болон усны түвшнийг үндэслэж улаан онгоцыг нөмөр газарт шилжүүлдэг. Хахир хүйтнийг хамаарахгүй улаан онгоцны мөс цасыг тэд цэвэрлэнэ.
2018 онд Жан Шинжи тэтгэвэрт гарсан боловч зочин буюу найзтайгаа хамт улаан онгоцны дэргэд ирж сайхан түүхийг ярьж өгнө.
“Би хаана байсан ч өөрийгөө Наньхүгийн улаан онгоцны засварчин гэж танилцуулдаг”. “Бяцхан онгоцон дээр их нам мэндэлж, улаан онгоцны зориг санаа Хятад улсыг хөтлөн жолоодож байна. Улаан онгоцыг сахин хамгаалах нь их гэрэл гэрэлтэй явдал юм” гэж тэрээр ярьж байлаа.