”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Манжуурын хувьсгалт зам тээврийн нууц шугам

Манжуурын хувьсгалт зам тээврийн нууц шугам

Сэтгүүлч 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Манжуурын олон улсын хувьсгалт зам тээврийн нууц шугамын үзүүлбэрийн ордонд хүрлээ. Элсэн загвар, зураг, хувьсгалчдын хэрэглэж байсан эд зүйлс, хувцас, нууц дохио нэвтрэлцэх хэрэгсэл, хоригдогчийн хэрэглэж байсан эд зүйлс нь энэхүү зуун жилийн хилийн боомтын түүхэн дэх хүндхэн цаг мөчүүдийг сануулж, сүр далайцтай хувьсгалт он жилийг намуухан хүүрнэх мэт.

ХКН байгуулагдсан эхний үед Эв хамтын интернационал ба зөвлөлтийн Эв хамт намтай холбоогоо чангатгахын төлөө улсын Эв хамт нам төмөр замд түшиглэж,  Манжуураар дамжиж энэхүү зурвас олон улсын нууц хувьсгалт зам тээврийн шугамыг нээж, Хятад, Зөвлөлтийн хилээр өнгөрөх хувьсгалчдыг хамгаалж байжээ. Нэлээд эрт бүрэлдсэн үргэлжилсэн хугацаа нь нэлээд урт, нөлөөлсөн нөлөө нь нэлээд их байдаг. Манжуурын хувьсгалт зам тээврийн нууц шугам нь Зөвлөлт Холбоот Улс хийгээд Эв хамтын интернационалтай холбоо барьж нэвтрэх “хувьсгалт зам” болсон байна.
“1920-1937 он болтол Эв хамтын интернационал ба ХКН-ын зүүн хойдын намын зохион байгуулалт Хятад-Дорнодын төмөр замын  эхний өртөө болох Манжуурт олон улсын нууц зам тээврийн өртөө байгуулж, ХКН-ын эрт үеийн олон удирдах хүн Эв хамтын интернационалын хуралд оролцох буюу Зөвлөлт холбоот улсад томилогдон суралцаж ажиллахдаа олонх нь хамгаалалттайгаар хил гарч байжээ. 1922 оны 09 дүгээр сард Чэнь Дүшиү ХКН-ын төлөөлөгчдийн багийг дагуулан Зөвлөлт Оросын Санкт-Петербургт хүрч, Эв хамтын интернационалын төлөөлөгчдийн IV их хуралд оролцоход Манжуурын хувьсгалт зам тээврийн нууц шугамын хамтын ажиллагааны тусламж дор Чэнь Дүшиү зэрэг хүн галт тэргэнд сууж хил давсан” гэж Манжуур хотын Соёлын товчооны дарга байсан Ү Те-Ин  сэтгүүлчдэд танилцууллаа.
1927 онд их хувьсгал ялагдсаны дараа Намын Төв Хороо хувьсгалын хойч үеийг хамгаалахын төлөө хувьсгалд үрэгдсэн зарим баатруудын өнчин хүүхэд болон дээд зэргийн удирдах дарга нарын үр хүүхдийг Манжуурын хувьсгалт зам тээврийн нууц шугамаар дамжин Зөвлөлт Холбоот Улсын интернационалын хүүхдийн хүрээлэнд хүргэжээ. Энэ хүүхдүүд интернационалын их гэр бүлд Эв хамтын үзэл, нийтэч үзлийн  боловсролыг эзэмшив. Шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө хойно хүүхдүүд Манжуураар дамжиж эх орондоо буцан иржээ.
1928 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 11-ний өдөр болтол ХКН-ын Бүх улсын төлөөлөгчдийн VI их хурал Москвад хуралдав. Энэ нь ХКН-ын түүхэн дэх цорын ганц гадаадад хуралдсан түүхт утга агуулга бүхий хурал бөгөөд Хятад улсын хувьсгал хэцүү байх үед хуралдсан зангилааны чанартай хурал юм. Төлөөлөгчдийг амар тайван Москвад хүргэхийн тулд Намын Төв Хороо ихэнх төлөөлөгчдийг Да Ляньнаар дамжин Хятад-Дорнодын төмөр замын галт тэргэнд суулган, Харбинаас Манжуурт хүргэн хил гаргахаар тогтсон байна. ХКН-ын Бүх улсын төлөөлөгчдийн VI их хурлын дараа нэлээд олон төлөөлөгч Манжуурын хувьсгалт олон улсын нууц зам тээврийн шугамаар дамжиж эх орондоо буцаж,  Манжуур бас нэг удаа хамгаалан хүргэх хүнд үүргийг хүлээсэн байна.
1931 оны сүүлээр Жи Чжунфа, Ли Фан нар ХКН-ын Хойд Манжуурын Онцгой комиссоос эхнэр, нөхрийн дүр эсгэж, Харбинаас Манжуур хүртэл аялж, "Жинфэнтай" нэрийн дор хүнсний дэлгүүрээ нөмрөг болгон бэлтгэж, Манжуур хотод тээврийн станц байгуулав. Гол зорилт нь Манжуураас Зөвлөлт Холбоот Улс хүрэх буюу ЗХУ-аас буцаж ирсэн хувьсгалт нөхдүүдээ хамгаалан өртөөнд гаргах ажил байгаа юм.
Манжуурын хувьсгалт олон улсын нууц зам тээврийн өртөө 18 хавар намрыг элээхэд Ли Дажао, Чен Дүшиү, Ку Цюбай, Жөү Эньлай, Ли Лисан, Цай Хэсэн зэрэг ХКН-ын анхны үеийн удирдагчид Манжуураар дамжиж Хятад-Зөвлөлтийн хооронд явж байжээ.
Харбинаас Манжуур хүрэх энэ зурвас "хувьсгалт зам" нь Хятад улсын хувьсгал ба дэлхийн хувьсгалд онцгой төдийгүй чухал хувь нэмэр үзүүлж, ХКН-ын хөгжлийн ахицад чухал нөлөө үзүүлэв. Тэр цаг үед Орос улсад амьдарч байсан олон мянган Хятадын ажилчин тухайн үеийн Бээжингийн Засгийн газрын саад тотгорыг даван туулж, Манжуураар дамжин Хятадад буцан ирсэн бөгөөд олон хувьсгалт ном, тогтмол хэвлэлийг авч ирэн Оросын ард түмний аравдугаар сарын хувьсгалыг Хятадын ард түмэнд танилцуулж, Хятадад Марксын үзлийг дамжуулах ба ХКН байгуулагдах, хөгжих алхцыг түргэтгэсэн юм гэж Ү Те-Ин танилцуулав.
2005 онд Манжуурын хувьсгалт олон улсын нууц зам тээврийн шугамын  боловсролын суурин бүх улсын хувьсгалт аялал жуулчлалын сонгодог үзэмжийн орны нэг болов. 2005 оны эхээр тус суурин “Улсын хувьсгалт аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр”-т жагсав. 2006 онд уг сууринг өргөтгөн байгуулж, гол төлөв дурсгалын талбай, үзэсгэлэнгийн ордон зэрэг хувьсгалт түүхийн буурь, үлдэгдлийг багтаажээ. Энэ нь одоогийн бүх улсын цорын ганц Эв хамтын интернационалаар гол сэдэв болгосон хувьсгалт аялал жуулчлалын үзэсгэлэнт цэг болно.
2007 оны 08 дугаар сард Манжуур хотын Намын хороо, Засгийн газар хувьсгалын хойч үеийн үзэсгэлэнгийн тэнхимийг байгуулах тухай бүтээлч сэтгэхүйг гаргав. Үзүүлбэрийн тэнхимийг бэлтгэн байгуулах ажил Лиү Шочигийн охин Лиу Айчэн, Ку Цюбайгийн охин Чюй Дү-И зэрэг хориод хувьсгалын хойч үеийн дэмжлэгийг авч, тэд үзэсгэлэнгийн тэнхимд их хэмжээний түүхийн материал, зуу шахам ховор нандин эд материал болон зургийг хандивлажээ. Мао Зэдүний охин  Ли Минь, Рэнь Бишигийн охин Рэнь Юаньфан зэрэг хувьсгалын үр хүүхэд тусгайлан Манжуурт ирж үзэсгэлэнгийн ажлыг хийв. 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хувьсгалын хойч үеийн үзэсгэлэнгийн тэнхим жуулчдад зориулан үүд хаалгаа нээв. Яг энэ өдөр хувьсгалын хойч үеийнхэн дахин Манжуурт цугларч, бага насны тэнүүчлэл, залуу насны дайны галд давтагдсан үеэ эргэцүүлэв. Тэд өөрийн олон жил нандигнан хадгалсан ном бичиг, түүхийн материалаа Манжуурын хувьсгалын үзэсгэлэнгийн ордонд хандивлаж хүмүүст дэлгэн үзүүлж, хувьсгалын үзэл санаа болон хувьсгалын соёлыг уламжлан залгамжлуулсан байна.
ХКН байгуулагдсан 90 жилийн ойгоор Манжуур хотын Намын хороо, Засгийн газар ХКН-ын Бүх улсын төлөөлөгчдийн VI их хурлаар гол агуулга болгосон хувьсгалт аялал жуулчлалын үзэсгэлэнгийн ордныг байгуулахаар болж, үзэсгэлэнгийн ордныг 1:1 харьцлаар тухайн жилийн Москва хотын дүүрэгт байрлах мөнгөн өнгийн зусланг  Манжуурын улсын хаалганы үзэсгэлэнгийн оронд хуулбарлан буулгаж, ХКН-ын VI их хурлын талбайг сэргээж, зургаан их тулгар бичиг, зураг, зургаан нэр алдартай хүний зургийг дэлгэн үзүүлжээ.
Түүхийн гэрчийн хувьд Манжуурын хувьсгалт зам тээврийн нууц шугам 1937 оны тэр мөчид зогсов. 

Эдгээр жилүүдэд Манжуурын хувьсгалт үзэсгэлэнгийн ордон Хятад улсын өнцөг булан бүрээс ирэх жуулчид болон ХКН-ын гишүүдийг хүлээн авлаа.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1024
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой