ХIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны IV чуулганы хэвлэлийн бага хурал 03-ны өдрийн 15:00 цагт болно. Цар тахлаас үр дүнтэй сэргийлж, олон нийтийн эрүүл мэндийг баталгаажуулахын тулд хэвлэлийн бага хурлыг интернэт видео хэлбэрээр явуулах юм. Хурлын хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь хурлын холбогдох асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулна.





























































