ХIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 24-р хуралдаан 2020 оны 12-р сарын 26-нд хуралдаж, ХIII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргалаа. Шийдвэрийн дагуу тус чуулганыг 2021 оны 03-р сарын 05-ны өдөр Бээжинд хийнэ.
Шийдвэрт ХIII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулган эдгээр хөтөлбөрөөр явагдахыг санал болгожээ. Үүнд Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх, Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" ба 2035 оны урт хугацааны зорилтын төслийг хянан хэлэлцэх, 2020 оны улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал ба 2021 оны улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөний төслийн тайлан, 2021 оны улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөний төслийг хянан хэлэлцэх, 2020 оны төв, орон нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал, 2021 оны төв, орон нутгийн төсвийн төслийн тайлан, 2021 оны төв, орон нутгийн төсвийн төслийг хянах, БХАТИХ-ын Байнгын хорооны хянан хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх “БНХАУ-ын АТИХ-ын зохион байгуулалтын хуулийн нэмэлт засварын төсөл”-ийг хянан хэлэлцэх, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг хянан хэлэлцэх, Ардын Дээд Шүүхийн ажлын тайланг хянан хэлэлцэх, Ардын Дээд Прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэх зэрэг болно.





























































