Тун удахгүй болох Хятадын хоёр чуулганы өмнөхөн, Их Британийн Лондон дахь Кинг Коллежийн дэргэдэх Хятадын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Керри Браун ярилцлага өгөхдөө:
- Хоёр чуулган нь дэлхий нийт Хятад улсыг ойлгох ухал цонх болдог бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг эдийн засаг, байгаль орчныг хамгаалах, хөдөлмөр эрхлэлт зэрэг талын асуудлуудыг маш их ахаарч байна гэж ярьлаа.
Браун нь Британий нэрт түүхч, улс төр судлаач юм.Тэр өмнө нь Их Британийн Гадаад харилцаа, холбооны яам, Сиднейн Их Сургуульд албан тушаал хашиж байжээ. Тэрээр Хятадад олон удаа айлчилж, Хятадын асуудлаар судалгаа шинжилгээний ажилд анхаарлаа хандуулаад удаж байна. Керри Браун 03 дугаар сарын 02-нд даяаршлын талаархи судалгааны төвөөс зохион байгуулсан яриа хэлэлцээний үеэр:
- Гаднынхан хоёр чуулганаар дамжуулан Хятад улсын талаар ойлгохын зэрэгцээ Хятадын туршлагаас суралцах боломжтой, ялангуяа Хятад улс цар тахлын эсрэг амжилттай тэмцэж байгаа болон эдийн засгийг сэргээх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг ойлгох. Хятадын эдийн засаг энэ жил өсөх магадлалтай байгаа нь өнөөгийн нөхцөл байдалд тийм ч өмөр зүйл биш юм. Хятад улс эдийн засгийн хувьд ямар арга хэмжээ авч, түүнийг цар тахлын өмнөх түвшинд хэрхэн хүргэх зэрэг Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төв болоод байна гэж хэллээ.
Браун: - Олон улсын хамтын нийгэмлэг эдийн засгийн асуудлаас гадна, байгаль орчныг хамгаалах, ажил эрхлэлт зэрэгтэй холбоотой асуудлыг маш их анхаарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын байгаль орчныг хамгаалах шинэ бодлого, ажил эрхлэлтийн асуудлыг анхаарч байна. Хятад улс ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа тул энэ жил хөдөлмөр эрхлэлтийн асуудал бас анхаарлын төвд байна гэсэн байна.





























































