БХАТИХ-ын төлөөлөгч, БНХАУ-ын “Sinнopharm” компаний Sinнopharm хувьцаа эзэмших дарга Юй Чинмин 03-р сарын 03-ны өдөр:
- “Sinнopharm” компани нь Хятадын шинэ био-“COVID-19”-ийн идэвхгүйжүүлсэн вакциныг томоохон хэмжээнд үйлдвэрлэх болсон учраас “COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэх хүчин чадал энэ жил нэг тэрбум гаруй тун хүрэх боломжтой. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа тасралтгүй өргөжүүлснээр ирээдүйд жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал гурван тэрбум тун хүрэх төлөвтэй байна. Мөн “Sinнopharm” компаний Жүншэн технологийн судалгааны хүрээлэнгийн генетикийн аргаар боловсруулсан “COVID-19”-ийн вакцин нь нэлээд ахиц дэвшилтэй байгаа бөгөөд удахгүй эмнэлзүйн туршилтыг эхлүүлэх болно.
Одоогийн байдлаар Хятадын “COVID-19”-ийн дөрвөн вакцин нь Улсын Эмийн Захирамжийн нөхцөлд хүрч зах зээлд гаргах зөвшөөрөл олсон байна. Эмнэлзүйн туршилт хийхээр техникийн 5 чиглэлийн нийт 16 вакцины сортыг яаралтай батлахаар болж, үүнд 6 вакцины сорт нь эмнэлзүйн туршилтын Ⅲ үе шатыг эхлүүлээд байна.





























































