XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хуралд оролцох Өвөр Монголын төлөөлөгчдийн баг 03-р сарын 03-ны өдөр Хөххотоос мордож, хурдны галт тэргээр Бээжин хотод хүрч их хуралд оролцохоор бүртгүүлсэн байна.
XIII сонгуулийн БХАТИХ-ын III хурлаас хойш Өвөр Монголын төлөөлөгчид дарга Ши Жиньпиний хүсэл найдварыг бат цээжилж, “Зургааг тогтворжуулах” ажлыг сайтар хийх, “Зургааг батлах” үүргийг хэрэгжүүлэх ажлыг чанд гүйцэтгэсэн байна. Үүнчлэн тахлаас сэргийлэх, эдийн засаг нийгмийн хөгжлийн “хос ялалт”-ыг тэмцэн олж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах үүрэг хариуцлагаа идэвхтэй гүйцэтгэжээ. Төлөөлөгчид ард иргэдийг төвлөрүүлсэн, ард иргэдийн хүч чадлыг нягтруулсан чанартай санал зөвлөгөө, санал сануулгыг нарийн хянамгай бэлтгэсэн хэмээн эх сурвалж мэдээллээ.





























































