XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны IV чуулган 03-р сарын 04-ний 15:00 цагт Бээжин хотын Ардын Их Хурлын Танхимд нээлтээ хийлээ.
Хурлаар хуралд оролцож байгаа бүх Хятадын УТЗЗ-ний гишүүд XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны IV чуулганы хөтөлбөрийг хянан баталж, УТЗЗ-ний бүх Хятадын хорооны байнгын зөвлөлийн ажлын тайлан болон XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны III чуулганаас хойших дэвшүүлсэн ажлын тайланг сонсож зөвлөнө.





























































