Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Фэн Яньли төлөөлөгч: - Олон түмний дунд гүнзгий орж сэтгэлийн дууг сонсоно

Фэн Яньли төлөөлөгч: - Олон түмний дунд гүнзгий орж сэтгэлийн дууг сонсоно

    Цагаан сарын амралтын дараа хамт ажилтнууддаа “Орчин үеийн нэхмэлчин хүүхэн” гэж нэрлэгдсэн Фэн Яньли яарч эхэллээ. Шинжлэх ухааны судалгааны ажлаасаа гадна, басхүү БНХАУ-ын Хоёр хуралд дэвшүүлэх гэж байгаа гурван санал зөвлөмжөө төгөлдөржүүлээд тун чиг завгүй.

  Гурван санал зөвлөмжийнх нь дотор:  Эхнийх нь түүний олон жилийн судалгаатай нь холбоотой. Тэрээр улсын өндөр үзүүлэлттэй /aramid fibre/ арамидтай холбоотой ажлын хөгжлийг дэмжих эрчмийг чангаруулах тухай тусгай санал дэвшүүлэхээр бэлтгэжээ. Харин нөгөө хоёр санал нь олон түмний амьдралтай холбоотой. 

- БНХАУ-ын ардын төлөөлөгчөөр сонгогдсон анхны жилдээ би өөрийн тусгай мэргэжилтэйгээ холбогдуулж гол санал зөвлөмжөө дурдсан. Одоо би ард иргэдийн амьдралын асуудлыг улам их халамжлах болсон. Энэ бол ардын төлөөлөгч хүний үүрэг хариуцлага гэж Фэн Яньли ярьж байлаа.

        БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны төлөөлөгчийн сургалтад оролцох үеийн “Тянь Аньмэнь талбай дээр зогсож асуудлыг шинжиж, тариан шангийн дэргэдээс сэтгэгдэл эрнэ” гэдэг үг Фэн Яньлид маш гүн сэтгэгдэл үлдээжээ. Тэрээр:

- Энэ бол үндсэн шатны улсын ардын төлөөлөгчид тавьсан хамгийн дүрслэг шаардлага юм. Намын төв хороотой цаг ямагт нэгдэж, тасралтгүй үндсэн шатанд гүнзгийрэн, олон түмэнтэй ойртож, олон түмний хүсэл саналыг ойлгоно гэж хэлж хэллээ.

Фэн Яньли өдөр тутмын ажлын явцдаа шинжлэх ухааны судалгааны ажлаасаа гадна, мөн үйлдвэрлэлийн нэгдүгээр эгнээнд гүнзгий нэвтэрч ажиллах тохиолоо ашиглаж, байгууллагынхаа бүх хэлтсийн үндсэн шатны ажилтнуудын байдалтай танилцан, дотроос нь тохиромжтой сэдвийг нь сонгож өөрийнхөө санал зөвлөмж болгодог.

   Өнгөрсөн нэг жилд тэрээр өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны зохион байгуулсан тусгай сэдвээр судалгаа шинжилгээний үйл ажиллагаанд оролцож, Хөлөнбуйр, Хянган, Тунляо, Улаанхад зэрэг аймаг, хотод хүрч, тухайн газар орны нутаг бэлчээрийн амь ахуйг хамгаалах тэтгэмж өгч шагнах төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа байдал, өөртөө засах орны экологийн цэвэр тариалангийн бүтээгдэхүүн малын ашиг шимийн хангалтыг дэмжих давуу тал, мөн улсын амуу будааны тогтвортой байдлыг баталж буй байдалтай танилцсан байна.

Үүнээс гадна, Хөххотын их сургуулийн зүүн замын нийгэм дүүргийн ардын төлөөлөгчийн нийгмийн үйл ажиллаад оролцож, нийгэм дүүргээр гүнзгийрэн олон түмний бухимдал, хүндрэл бэрхшээлийг ойлгохын хамт айл өрх бүртэй холбогдох амьдрал ахуй ба дулааны төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр чармайв.

Тэрээр ийнхүү олон түмэнтэй ойртох давуу талдаа түшиглэн энэ жилийн  улсын хоёр хуралд дэвшүүлэх гол санал зөвлөмжөө тогтоосон байна.

- Улсын ардын төлөөлөгчийн хувьд би дэргэдэх олон түмэндээ тулгарч байгаа хүнд бэрхшээлтэй асуудлыг цаг ямагт анхаарч ажиллана. Ард түмнээс надад ардын төлөөлөгчийн эрхэм дээд үүрэг хариуцлагыг олгосон. Би олон түмний хүсэл саналыг нам, засагтаа дамжуулна гэж Фэн Яньли хэлж байлаа..

 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:944
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7