БНХАУ-ын “Tianwen-1” сансар судлалын аппарат Ангараг гарагийн тойрог замыг 4.8 км/секунд хурдтайгаар туулж байгаа бөгөөд Улаан нүдэн гараг дээр таваас зургаадугаар сарын хооронд газардах төлөвтэй байна гэж Сансрын шинжлэх ухаан, технологийн корпорац мэдээллээ.

- “Tianwen-1”-ийн илгээгээд буй Ангарагийн өндөр нягтаршилтай анхны гэрэл зургууд нь шинжлэх ухааны томоохон мэдээллүүдийг харуулсан байсан гэж Хятадын УТЗ-ний гишүүн, Сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын Шинжлэх ухаан, технологийн хорооны дарга Бао Вэйминь "Гишүүдийн сурвалжилга хүлээх коридор"-т сурвалжилга өгөхдөө мэдэгдсэн байна.
Одоогоор “Tianwen-1” Улаан нүдэн гараг дээр буухдаа тоос шороо босохоос сэргийлэхийн тулд газардахаар урьдчилан сонгоод буй хэсгийнхээ гадаргууг судалж, цаг уурын ажиглалт хийж байгаа юм байна
“Дэлхийн хэмжээнд Ангарагийг судлах 50 орчим хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа боловч ойролцоогоор гуравны хоёр нь бүтэлгүйтсэн. БНХАУ энэхүү гарагийн судалгааг хожуу эхлүүлсэн хэдий ч төхөөрөмжөө өндөр бүтээмжтэй, шинэлэг загвараар бүтээсэн тул нэг удаагийн хөтөлбөрөөр гарагийг бүтэн тойрч, газардаж, судалгаа явуулахыг зорьж байна гэж тэрээр нэмж хэллээ.





























































