XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын анхны "Төлөөлөгчдийн сурвалжилга хүлээх зам" дээр БХАТИХ-ын төлөөлөгч, Дүньхуан Академийн орлогч дарга Сү Бөминь 03-р сарын 05-нд сурвалжилга өглөө.

Тэрээр:
- Одоогийн байдлаар Дүньхуаныг Торгоны замын соёлын өвийн улсын гол чухал лаборатори, Торгоны замын судалгааны цуврал төслүүдэд хамруулахаар идэвхтэй хүсэлт гаргаж байна. Бид бүхний хүчин чармайлтаар Дүньхуанг дэлхийд сурталчилж, Дүньхуаныг дэлхий ертөнцөд ойлгуулахыг хүсэн найдаж байна. Үүгээр Хятадын соёлын олон улсын нөлөөг тасралтгүй сайжруулж, улмаар социалист соёлын хүчирхэг гүрнийг байгуулахад эерэг хувь нэмэр оруулах болно гэж хэллээ.
Даширамд дурдахад, Дүньхуан бол Торгоны замын дамжин өнгөрөх зангилааны хот бөгөөд улсын түүх соёлын нэрт хот юм.





























































