Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян XIII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы нээлтийн ёслол дээр Засгийн газрын ажлын тайлан хийв. Тэрээр хэлсэн үгэндээ "Энэ онд Хятад улсын хөгжилд цөөн бус эрсдэл сорилт нүүрлэж байна. Гэтэл эдийн засаг урт хугацаагаар сайжран хөгжих үндсэн байдал өөрчлөгдөөгүй. Хятад улсын ДНБ-ний өсөлтийн зорилт 6 хувиас дээш байна" гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ "Энэ оны зорилтыг 6 хувиас давуулахаар товлосон нь эдийн засгийн эргэлтийн сэргэлтийн байдлыг бодсон. Энэ нь олон талууд хүчээ төвлөрүүлэн өөрчлөлт шинэчлэлтийг ахиулах, чанартай хөгжлийг урагшлуулахыг удирдахад ашигтай юм. Эдийн засгийн өсөлт, ажлаар хангах, юмны үнэ зэргийн зорилтууд эдийн засгийн эргэлт зүй зохистой орон зайд байхыг хадгалах шаардлагыг тусгав. Үүнийг хойшдын зорилтуудтай тогтвортой холбох бөгөөд энэ нь тогтвортой, эрүүл хөгжлийг биелүүлэхэд тустай" гэсэн байна.
Эдийн засгийн өсөлтийн хурдаас гадна Хятад улсын энэ оны хөгжлийн гол гол товлосон зорилтуудад хот суурингийн хөдөлмөр эрхлэгчдийг 11 сая гаруйгаар нэмэгдүүлэх, оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувийн дотор байлгах, нэгж ДНБ-ний эрчим хүчний хорогдуулалтыг 3 хувь орчим бууруулах, үр тарианы үйлдвэрлэлийг 650 тэрбум кг-аас дээш байлгах зэрэг зорилтууд багтжээ.





























































