XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын Өвөр Монголын төлөөлөгчдийн баг 03-р сарын 05-ны үдээс хойш Ардын Их Хурлын Танхимын зүүн танхимд төлөөлөгчдийн хурал хийж Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэв. Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн дарга Шы Тайфэн хурлыг даргалав.
Жан Шяобин, Нарантуяа, Гэмин, Жөү Ижэ, Ли Гүөчинь төлөөлөгч Бортохойн усжуулалтын дүүрэгт орчин үеийн хөдөө аж ахуйг сайн ажиллуулах, Хятад улсын нэгдсэн журмаар найруулсан заах материалыг хэрэгжүүлэх, Хилийн бүс нутагт төвлөрлийн өндөр чанартай хөгжлийн бүтээн байгуулалтыг дэмжих, Их Хянган давааны ногоон ой, тэнгисийг хамгаалах, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх зэрэг талд Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж санал бодлоо солилцов.





























































