Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Бээжинд хүрэх ”шинэ” унаа

Бээжинд хүрэх ”шинэ” унаа

Курбан Тулумын "Илжиг унаад Бээжинг зорьсон" түүх 60 жилийн өмнө гайхалтай түүхийг бүтээж байсан бол 60 жилийн дараа түүний жич охин Рукям Матисад нисэх онгоцоор Бээжинд ирж, АТИХ-д орох болсон нь элэнц өвгийнхөө гайхалтай үлгэр түүхэнд шинэ хуудас нэмж үлдээлээ.

Рукям Матисад хэмээх энэхүү охин Хятадын хамгийн анхны нисэх онгоц тээвэрлэгчийн Ляонин дэх хөлөг онгоцны цэрэг байсан төдийгүй XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгч байв.

- Миний элэнц өвөө буюу IV сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгч Курбан Тулум 60 жилийн өмнө нутгийнхаа ард түмний сэтгэлийн үгийг Мао тэргүүлэгчид дамжуулахын тулд илжиг унаад Бээжин хотыг зорьсон гэдэг. Бээжин аль зүгт байгаа, хэр хол гэдгийг өвөө минь мэдэхгүй байжээ. Замд нь тааралдсан тэмээн жинчин Бээжинд хүрэхэд 40 цөл, 40 говийг туулж, 40 уул нурууг давах ёстой гэсэн гэнэ. Дэндүү хол байсан хэдий ч өвөө маань шантраагүй, өөрөө эзэн мэдэж жаргалтай амьдрах болсон нутгийн ард түмнийхээ аз жаргалын дуу хоолойг Мао тэргүүлэгчид заавал хүргэнэ гэж тэмүүлсэн. 2016 онд бид Ши Жиньпин даргад захидал бичиж, дэргэдэх өөрчлөлт, хөгжлөө хэлж сонсгосон. 2017 оны цагаан сарын дараа бид Ши Жиньпин даргын захидлын хариуг хүлээж авсан. Тэрээр бидэнд нам, эх орноо хайрлах түүхийн жишээ болж, үндэстний эв нэгдлийг ахиулан, намын удирдлага дор илүү сайхан ирээдүйг бүтээхийг захисан гэж Рукям Матисад ярьж байлаа.

Курбаны гэр бүлийн хэдэн үеийн хүний Бээжинг зорьсон аян нь Хятадын ард түмний хөл дээрээ боссон, баяжин чинээлэг болсон хүчирхэгжин мандсан үлгэр түүхийн амьд зураг гэлтэй.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:1170
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7