Бээжин хотод болж буй Хятадын “хоёр хурал”-ын үеэр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайланг танилцуулав.
Хятад улс энэ онд төсвийн алдагдлыг 3.2 хувь болгон бууруулах талаар Ли Ли Кэчян Ерөнхий сайд мэдээлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн онд төсвийн алдагдлыг 3.6 хувь байхаар тооцоолж байсан бол энэ онд 0.4 хувиар бууруулж 3.2 хувь хэмээн тодорхойллоо.
Энэ нь мэдээжийн хэрэг цар тахлыг амжилттайгаар хяналтад авч, үр дүнтэй хязгаарлаж байгаа болон эдийн засаг аажмаар сэргэж байгаатай холбоотой. Мөн тэрээр дахин цар тахлын эсрэг улсын тусгай бонд гаргахгүй гэдгээ хэлсэн байна.
Өнгөрсөн онд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Хятад улсын төсвийн алдагдал гурван хувийн улаан зураасыг давсан бөгөөд энэ үеэр Засгийн газрын зүгээс цар тахалтай тэмцэх зорилгоор 1 их наяд юанийн тусгай бонд гаргасан юм.





























































