Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын ”Хоёр чуулган” дэлхий дахинд итгэл үнэмшлийг дамжуулна

03-р сарын 04-ний өдөр XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны IV чуулган нээлтээ хийсэн. Хилийн чанад дахь Хятад болон олон улсын иргэд хэлэхдээ ”Товлосон ёсоор хоёр чуулган эхэлсэн нь Хятадын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах талд маш сайн ажиллаж байгааг харуулж, Хятад улс эдийн засаг, нийгмийн тогтвортой сэргэх эерэг дохио өгч, дэлхий даяар цар тахлыг даван туулж, эдийн засгийн хөгжлийг сэргээн босгох итгэлийг илүү нэмэгдүүлж байна гэжээ.

"Би Хятадаар бахархдаг"
"Чухал үйл явдал "Энэтхэгийн Исламын их сургуулийн Хятад судлалын төвийн дэд профессор Ша Хайли  XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны IV чуулган товлосон ёсоор нээх болсонтой холбогдуулан тайлбар хийв. Тэрээр хэлэхдээ, энэ жилийн Хятадын хоёр чуулган нь  цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулах ажлын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд энэ нь онцгой чухал ач холбогдолтой байж, мөн Хятадын өөртөө итгэх итгэлийг харуулсан юм. Одоо Хятад улс өөрийн улсын хүмүүст коронавирусийн вакциныг амжилттай вакцинжуулаад зогсохгүй бусад улс оронд вакцин тусалж, нийлүүлсэн нь дэлхийтэй хүчээ хамтатган цар тахлын эсрэг тэмцэхэд хувь нэмэр оруулсан юм.
"Хоёр чуулган нь Хятадын улсын засаглалын тогтолцооны давуу талыг харуулж байна" гэж Пакистаны Шинжлэх ухаан, технологийн улсын их сургуулийн Хятад судалгааны төвийн орлогч захирал Земир Аван хэллээ.Энэ тахал өвчин дэлхийн хэмжээнд тархаж байгаа энэ үед товлосон ёсоор эхэлсэн Хятадын хоёр чуулган нь цар тахлын эсрэг Хятадын тэмцэл ялсныг харуулав. 
 Норвеги-Хятадын энх тайвнаар нэгдэхийг дэмжих нийгэмлэгийн ерөнхийлөгч Марлен өнгөрсөнд хоёр чуулганд оролцож байв. Тэрээр: "Гадаадад удахгүй болох хоёр чуулганы талаар сонсоод би Хятад улсаар бахархаж байна. Одоогийн байдлаар цар тахал дэлхий дахинд нөлөөлсөөр байгаа. Хятад улс тахлын эсрэг тэмцэлд томоохон ялалт байгууллаа. Хоёр чуулган товлосон ёсоор зохион байгуулагдаж байгаа нь үнэхээр  мундаг байна! " гэв.
"Хоёр чуулганыг хуралдуулах нь эрч хүч бэлэглэж, Хятад улс цар тахлаас үр дүнтэй урьдчилан сэргийлж, хяналт тавин, эдийн засгийн сэргэлтийг биелүүлсэн гэдгээ  дэлхийн улс орнуудад дамжуулан, Хятад улс цар тахлаас  урьдчилан сэргийлэн, хяналт тавин, эдийн засгийн хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үнэтэй туршлага, төлөвлөгөөг бүх талаар харуулсан." гэж Хятад, Африкийн төрийн бус солилцоо, хамтын ажиллагааг дэмжих нийгэмлэгийн дарга Нань  Гэнсу хэллээ. Тэрээр бас дэлхийн олон улс орнууд уг тахлын хүнд сорилттой тулгарсаар байгаа. Хятадын хоёр чуулганаас гаргасан сэргэлтийн дохио нь эдгээр орнуудад найдвар төрүүлэхээс гадна тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засгийг сэргээхэд тустай бөгөөд бодит бөгөөд үр дүнтэй туршлага, дэмжлэг үзүүлэх болно.
Шууд нэвтрүүлгийг цаг тухайд нь үзлээ
Жил бүр БНХАУ-ын хоёр чуулган нээгддэг бөгөөд Африкт амьдардаг Нань Гэнсу шууд дамжуулалтыг компьютерынхоо өмнө цаг тухайд нь үздэг. "Хоёр  чуулганы талаар анхаарах мэдээлэх, хоёр чуулганд дүн шинжилгээ хийх, хоёр  чуулганы зориг санааг дамжуулах нь гадаадад байгаа Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд маш чухал ажил" гэж байлаа. Түүний удирддаг  хэвлэл мэдээллийн групп нь хоёр чуулганыг мэдээлэхээр  маш сайн бэлтгэл хийж, Хятад  Ангил хэлний сонин, телевиз, Facebook, WeChat зэрэг шинэ медиа платформууд дээр хоёр чуулганы талаар мэдээлэв.
Перугийн "Gazette" сонины ерөнхий редактор Мэн Кесин ч мөн ийм төлөвлөгөөтэй байна. Тэрээр хэлэхдээ: "Хоёр чуулганы үеэр би хоёр чуулгантай холбоотой олон мэдээ, мэдээллийг цаг тухайд нь олж авахын тулд Хятадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтын ажиллагаа явуулж, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн сайн мэдээ, сайн туршлагыг Перугийн үзэгчдийг цаг тухайд нь хүргэх болно" гэв.
Ма Ле хоёр чуулганы талаар ярихдаа: "Энэ жил Хятадын хоёр чуулганаар боловсрол, эмнэлэг, орон сууц, ахмад настны асрамж гэх мэт салбарт илүү хүчтэй арга хэмжээ авч, мөн гадаадад байгаа хятадуудад нутаг буцаад  хөрөнгө оруулах, амьдрахад илүү их хөнгөлөлт, тохь тухтай байдлыг хангахыг найдаж байна.Мөн хоёр чуулган идэвхтэй дохио өгч, эх орон маань энх тайвнаар эрт нэгэн өдөр нэгтгэхийг найдаж байна." гэв.
"Энэ жилийн хоёр чуулганаар би Хятад улс олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү таатай бодлого хэрэгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна." Мадагаскар Хятад Худалдааны Танхимын ерөнхийлөгч Цай Гүөвэй хэллээ. Тэрээр бас "Би шууд вэбсайт ашиглан хоёр чуулганд анхаарлаа хандуулаад зогсохгүй  гадаадад байгаа найз нөхөдтэйгөө хоёр чуулганы талаар хуваалцдаг" гэж байлаа.
ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны холбооны дарга Шу Манаас энэ жил Хятадын хоёр чуулганд "14-р таван жилийн төлөвлөгөө" -г хянан хэлэлцэнэ гэж хэлээд "Бид Хятадын дотоодын эрэлтийн бодлогын талаар,  мөн эдгээр нь Хятадын түншүүдийн хувьд юу болохыг онцгой анхаарал хандуулж байна" гэв.
"Хөгжлийн зураг төслийн  цонхийг танилцуулна"
Хятад ядуурлын эсрэг тэмцэлд  бүх талын ялалт байгуулсан тухай мэдээ гармагц хөгжиж буй орнуудын анхаарлыг нэн даруй татав.
"Хятад улсын ололт амжилтын талаар гадаадад анхаарлаа хандуулж байна. Сүүлийн үед Перу улсын дотоодын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад улс туйлын ядуурлыг арилгах талаар өргөн хэмжээний мэдээлэл хийлээ. Ядуурлыг арилгах нь дэлхийн олон улс оронд тулгарч буй урт хугацааны асуудал болж байгааг харж болно. Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд бүх талын ялалт байгуулж, дэлхийд бодит туршлага, тусламжийг үзүүллээ.Хятадын эдийн засгийн өсөлт нь цар тахлын дараах эрин үед улс орнууд эдийн засгаа өсгөхөд чухал ач холбогдолтой" гэж"Мэн Кесин ярив.
"Хоёр чуулган нь Хятадын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг танилцуулах чухал цонх бөгөөд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дэлхий дахинд ойлгуулах боломжийг олгож байгаа юм. Хятадын эдийн засаг илүү их хөгжлийг эхлүүлэх нь дамжиггүй.14-р таван жилийн төлөвлөгөөний нарийн зүйлийг тэсэн ядан хүлээж байна. Цар тахлын дараах эрин үед эдийн засгийн өөрчлөлтийг түргэтгэх, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нээлттэй байдлыг өргөтгөх, инновацийн чадавхыг дээшлүүлэх нь Хятадын эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч байх болно. Хятад улс дотоодын эрэлтийг өргөжүүлэх стратеги нь нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхтэй органик байдлаар хослуулсан нь дотоодын зах зээлийн хөгжлийн давуу талыг ашиглахад туслах төдийгүй  Хятадыг бусад орнуудын хувьд илүү сайн эдийн засгийн түнш болгоно. " гэв.
"Хятад нь хөгжиж буй орнуудын итгэл найдварын туяа юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс тогтвортой хөгжил, дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаа, ядуурлыг арилгах чиглэлээр онцгой амжилтад хүрч, хөгжиж буй орнууд өргөнөөр сайшааж байна." Земир Аван хэлэхдээ, Хятад улсыг ирээдүйд үргэлжлүүлэн Дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжихийг хүсэн хүлээж байна" гэв.
"Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP) -ийг байгуулах ажилд идэвхтэй оролцож, сурталчлах нь Хятад улсын 2020 онд олон талт хамтын ажиллагаанд оролцох оролцооны чухал ололт юм." Ша Хайли хэлэхдээ, тахлаас болж дэлхийн эдийн засаг удааширч байна. Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд нээлттэй, нээлттэй, харилцан ашигтай бизнесийн орчныг бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдал, сурталчилгаанд хувь нэмэр оруулна гэж үздэг" гэв.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Ардын сонин
Мэдээ үзсэн:1059
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7