Шинжлэх ухаан, технологи нь орчин үеийн үйлдвэрлэх хүчний хамгийн идэвхтэй хүчин зүйл болжээ. Инновацыг яаж улс орны хөгжил цэцэглэлтэд шавхагдашгүй хөдөлгөгч хүч болгох вэ? Энэ бол хариулах ёстой цаг үеийн асуулт юм. Намын XIX хугацааны V бүгд хурлаар баталсан “БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" ба 2035 оны урт хугацааны зорилтыг боловсруулах тухай саналуудад инновацыг шаардах нь Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын ерөнхий байдалд гол байр суурь болж байна. Шинжлэх ухаан, технологийн бие даасан байдал, бие даах чадварыг улс орны хөгжлийн стратегийн дэмжлэг болгож, инновацыг төлөвлөлт хийх бүх ажлын хамгийн дээд хэсэгт тавина гэжээ.
“Хоёр чуулган”-аар инновац ба технологи бол хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг болж байна. Төлөөлөгч гишүүд санал зөвлөмж гаргаж, шинжлэх ухаан, технологийн хүчирхэг улс орныг байгуулахад оюун ухааны талд хувь нэмэр оруулна гэлээ.
”Чан Э-5” сарны шинэ нууцыг тээсээр буцаж ирсэн. "Фэн Дүөжэ" тэмдэгтийн 10000 метрийн далайн туршилтыг амжилттай хийж гүйцэтгэн гээд нэг жилийн турш Хятадын тэргүүлэх шинжлэх ухаан, технологийг төлөөлсөн томоохон амжилтуудын талаар цуврал мэдээллүүд цацагдаж, дэлхийн анхааралд хүрсэн. Шинэлэг орны бүтээн байгуулалтыг түргэтгэж, шинжлэх ухаан, технологийн салбарт дэлхийн хүчирхэг улсыг бий болгох уриалгыг гаргаж, эрч хүчээр дүүрэн шинэлэг Хятад улс мөрөөдлөө биелүүлэх аялалдаа чухал координатуудыг ээлж дараалан туулж байна.

БХАТИХ-ын төлөөлөгч Чэнь Баошань технологийн шинэчлэл бүхий онцлог шинж чанартай үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихийг зөвлөж байна.

БХАТИХ-ын төлөөлөгч Личянь их сургуулиудын шинжлэх ухаан, технологийн инновацын томоохон давуу талуудыг бүрэн дүүрэн тогтоож, өндөр чанартай хөгжлийг дэмжинэ.

БХАТИХ-ын төлөөлөгч Хүнже суурь судалгааг дэмжиж, үндсэн технологийг эзэмшихэд анхаарч, олон олон компаниуд инновацыг тэргүүн байранд тавихыг дэмжинэ.

БХАТИХ-ын төлөөлөгч Фань Хүйтао аж ахуйн нэгжүүдийн технологийн инновацын чадавхыг иж бүрэн дээшлүүлж, үйлдвэрлэл, боловсрол, судалгаа шинжилгээ гүн гүнзгий уусахыг дэмжиж, аж ахуйн нэгжийн технологийн шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэнэ.

УТЗЗ-ний гишүүн Жао Юйлян "Технологийн шинэчлэлийн иж бүрэн гинжийг бий болгож, авьяас чадварын бүтээлч эрч хүчийг идэвхжүүлж, шинжлэх ухаан, технологийн ололтыг өөрчлөх таатай орчныг бүрдүүлж, шинжлэх ухаан, технологийн бие даан хүчирхэгжих чадварыг биелүүлнэ.





























































