
XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурал Бээжингийн Ардын Их Хурлын танхимд 03-р сарын 05-нд нээлтээ хийж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайлан хийсэн байна. Синьхуа агентлагаас Хятадын Засгийн газрын ажлын тайлангийн холбогдох агуулгад гүнзгий тайлбар өгөхийн тулд ХКН-ын Төв хорооны намын сургуулийн Шинь Мин профессорыг урьж тайлбар өгсөн байна.
Шинь Мин профессорын тайлбарт:
1. Стратегийн төлөвлөлтөд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд энэ жилийн бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулаад зогсохгүй, "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний ирэх таван жилд цаашлаад ойрын 15 жил, 2035 оны алсын харааны тойм төсөл ба төлөвлөлтийг хийсэн байна.
2.Зөв байршуулалттай байх хэрэгтэй. Маш сайн стратегийн зорилт дэвшүүлсэн байна. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх нь нарийн тод, үр дүнтэй, тодорхой хандлагатай байх хэрэгтэй. Мөн тодорхой арга хэмжээнүүдээр бид стратегийн том зорилгоо хэрэгжүүлэх хэрэгтэй.
3. Тогтвортой, ажил хэрэгч хандлагыг биелүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн жилд улсын дотоод ба олон улсын эдийн засгийн хөгжил олон тал дээр тодорхойгүй байдал илэрч, биднийг хэт ихийг санахгүй, өөртөө итгэлтэй, асуудлыг бодитойгоор шийдэж, бат бэх суурьтай, уялдаатай, тогтвортой, үргэлжлэн хөгжих бодлогыг бий болгох шаардлага тавьсан байна.





























































