Бид хөгжлийн шинэ үе шатыг үнэн зөвөөр ойлгож, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг сайтар хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, стратегийн шийдэмгий байдлаа хадгалж, ялалтад итгэх итгэлээ нэмэгдүүлж, хүчин зүтгэлээ өөрсдийн ажил хэрэгтээ төвлөрүүлж, өндөр чанартай хөгжлийн замаар урагшлахыг хичээх ёстой гэж төлөөлөгч Жэжян мужийн Нинбө хотын дарга Цюй Дүняао ярилаа. Мөн Нинбө хот нь газар зүйн байршил, боомт, нээлттэй байдал, аж үйлдвэр зэрэг давуу талаа идэвхтэй ашиглаж, Жэжян мужийн хөгжлийг нэмэгдүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох үр дүнтэй замыг эрэлхийлэх болно. Өндөр түвшний гадаад нээлтийн шинэ давуу талыг бий болгоно гэсэн байна.
Үүний тулд бид нээлттэй байдлыг үргэлжлэн өргөжүүлэх ёстой. Дотоод, гадаад худалдааны өндөр чанартай ажлуудыг цогцоор нь хөгжүүлэн, дотоод, гадаад зах зээлийг бүрэн өргөжүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг дэмжин, өндөр түвшний бизнесийн орчныг бүрдүүлж, дижтал шинэчлэлийн хүчин зүйлийн зах зээлийн хуваарилалтын үр ашгийг дээшлүүлэхэд ашиглахад анхаарч ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтыг батлах үйлчилгээний үр ашиг, боомтын гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг, хөрөнгө оруулалт, худалдааны эрх чөлөөг илүү дэмжих хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.





























































