Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өвөр Монголын төлөөлөгчид юу ярив?

Өвөр Монголын төлөөлөгчид юу ярив?

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 03-р сарын 05-ны үдээс хойш өөрийн байгаа XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хамт хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчидтэй хөгжлийн шинэ үзэл баримтлал, үндэстний эв нэгдэл, намын түүхийн боловсрол гэх мэт асуудлаар ярилцав. Төлөөлөгчид ямар сэтгэгдэлтэй байсан, Ши Жиньпин даргын шаардлагыг бодит ажилд хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар доор буулгая.

БХАТИХ-ын төлөөлөгч, Өвөр Монголын Баяннуур хотын хотын дарга Жан Шяобинь:

Бортохойн бүс нутагт хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, экологийн орчны сэргэлтийг дэмжих болон орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх ажлыг холбож, экологийг тэргүүнд тавьж хөдөө аж ахуйн өндөр чанарын ногоон хөгжлийн шинэ арга замыг судалж байна.

БХАТИХ-ын төлөөлөгч, Өвөр Монголын Улаанхад хотын Дамяо суурингийн Шяо Мяози тосгоны намын нарийн бичгийн дарга Жао Хүйже дарга Ши Жиньпиний ярьсан үг бүхнийг тэмдэглэж авлаа.

- Давуу талтай, онцлогтой аж үйлдвэрийг хөгжүүлнэ.

- Хөдөө аж ахуйг аж үйлдвэржүүлж, брэнджүүлэх ажлыг сурталчилна.

Манай тосгоны хувьд ядуурлыг бууруулах нь Хятадын эмийн материалыг тарихаас хамаарна. Ирээдүйд бид Хятадын ургамлын гаралтай ургамал тарих салбарыг илүү том, хүчтэй болгоно. Иргэдийнхээ эрсдэлийг илүү сайн тооцоолж, аж үйлдвэрийнхээ амжилтыг хамтдаа хуваалцана.

БХАТИХ-ын төлөөлөгч, Өвөр Монголын Баяннуур хотын Урадын өмнөд хошууны Монгол үндэстний бага сургуулийн багш Нарантуяа:

Үндэсний эв нэгдэл бол нар, агаар, ус юм. Өвөр Монгол нь Хятад улсын хамгийн эрт байгуулагдсан үндэстний өөртөө засах орон болно. “Үлгэр дуурайлт өөртөө засах орон” хэмээх өндөр хүндэтгэлийг урт хугацаанд авсаар ирсэн. Ши Жиньпин дарга биднийг “илүү нандигнан, үргэлжлэн баримтлах”-ыг шаардаж байна. Би үүнийг санаж явах болно. Ирээдүйд бид Хятадын үндэстний хамтын цогц нэгдлийн ухамсрыг бий болгож, өдөр тутмын боловсрол, заах ажилд хэрэгжүүлнэ.

БХАТИХ-ын төлөөлөгч, Өвөр Монголын Алшаа аймгийн УТЗЗ-ний орлогч дарга Гэмин:

Ши Жиньпин дарга намын түүхийн боловсрол сургалтад тавигдах шаардлагуудыг дурдсан байна. Бид сурч мэдэхийг өдөр тутмын амьдралтай уялдуулж, тогтмол барьж, намын гишүүд, дарга ажилтнуудад гүн гүнзгий ойлгуулна. ХКН яагаад чадна гэж, Марксизм яагаад болно гэж, Хятадын онцлогтой социализм яагаад сайн тухай бид суралцаж ажлын ур чадвараа дээшлүүлэх болно.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:943
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7