Өвөр Монголд суугаа бүх улсын УТЗЗ-ний гишүүд өнөөдөр буюу 03-р сарын 06-ны өдрийн үдээс өмнө баг хуваан Засгийн газрын ажлын тайланг ярилцсан байна.
Хурлын талбайд гишүүд өөр өөрийн ажилтайгаа уялдуулан санал бодлоо дэлгэлээ. Ерөнхий сайд Ли Кэчяны хийсэн Засгийн газрын ажлын тайлан нь Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социалист үзэл суртлыг хэрэгжүүлж, өнгөрсөн жилийн ажил, "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд хийсэн бүтээн байгуулалтын ажлуудыг бодитой нэгтгэн дүгнэж, 2021 оны гол зорилтууд болон "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний гол зорилго, даалгавруудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэсэн тайлан гэж үзэцгээв.
Тайланд дурдсан Хятадын баруун бүсийн хөгжлийн шинэ хэв маягийг бүрдүүлэх, зүүн хойд бүс нутгийн шинэ сэргэлтийг ахиулах, хуучин хувьсгалт газар нутаг, үндэстний цөөнхийн бүс нутгийн түргэвчилсэн хөгжлийг дэмжих, хил хязгаар бүс нутгийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх зэрэг агуулга нь Өвөр Монголтой холбоотой санаачилга мөн. Өвөр Монгол нь “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний дагуу хичээн ажиллаж, олон төрлийн аж ахуйн нэгжийн хөгжлийг шинэ түвшинд ахиулан, ХКН-ын байгуулагдсаны 100 жилийн ойг онцгой амжилтаар тэмдэглэх боломжийг бий болговол зохионо гэсэн байна.
Гишүүд тайланд дурдсан ажлын хүрээнд Өвөр Монголын бодит байдалд уялдуулан, арга бодлого дэвшүүлсэн бодитой арга хэмжээ дурдан, оюун ухаан хүч чадлаа нэмнэ хэмээн илэрхийлсэн байна.





























































