Энэ жилийн “Хоёр чуулган”-аар Хятадын “14 дүгээр 5 жилийн” төлөвлөгөө болон 2035 оны хэтийн төлөвийн зорилтын тоймыг тогтоосон байна. Ингэснээр ойрын 5, 15 жилийн Хятад улсын хөгжлийн цогц төлөвлөгөөг гаргах болно. Олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн, дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болсон Хятадын хөгжлийн төлөвлөгөө болон чухал том бодлого зохицуулалт нь дэлхий нийтийн анхаарлын төв болоод байна.
Пакистан улсаас Хятадад суугаа Элчин сайд Моин Ул Хакуэ (Moin ul Haque) 03 дугаар сарын 05-нд Бээжин дэх Ардын их хурлын танхимд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны хийсэн Засгийн газрын ажлын тайланг сонссон байна. Элчин сайд Моин Ул Хакуэ тайланг сонссоны дараа сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:
- Энэхүү ажлын тайлан нь Хятад улсын итгэлийг найдварыг харуулаад зогсохгүй Пакистан, Хятад улс хоорондын дижитал эдийн засаг, нийгмийн эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагаа явуулахад үр өгөөжтэй. Эдгээр хамтын ажиллагаа нь хоёр талын ашиг сонирхолд нийцэх болно гэж хэлсэн байна.





























































