
УТЗЗ-ын гишүүн Шинь Юүнминээс газрын ховор нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж ашиглан, газрын ховор нөөцийн аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлтийг түргэсгэх шаардлагатай байна гэж санал дэвшүүллээ.

БХАТИХ-ын төлөөлөгч Мэн Шяньдүнээс хуурай тариалангийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, менежментийн системийг боловсронгуй болгож, Газар шилжүүлэх, нийгмийн үйлчилгээ гэх зэрэг бодлогын механизмыг боловсронгуй болгон дунд зэргийн хэмжээний үйл ажиллагааг сурталчлах санал дэвшүүлжээ.

БХАТИХ-ын төлөөлөгч Шиюаниас, экологийг хамгаалах талаар санал дэвшүүлэв.

УТЗЗ-ийн гишүүн Дү Миняниас холбогдох газрууд мал аж ахуйгаа аюулгүй өвөлжүүлэхийн тулд хөдөө орон нутгийн бэлчээрийн хадланд анхаарал хандуулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн санал дэвшүүлсэн байна.





























































