Камерунаас Хятадад суугаа элчин сайд Мартин Мбана сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа:- Хоёр чуулган нь Хятадыг ажиглах цонх, "14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө" -ний эхлэл хүн бүрийн хүсэн хүлээлт болж байна. Ши Жиньпиний "Ядуурлаас ангижирхуй" ном нь Африкт хэрэгтэй лавлагаа болоод байгаа юм.
элчин сайд Мартин Мбана 2008 онд элчин сайдаар томилогдон ирснээс хойш Хятадад 10 гаруй жил ажилласан бөгөөд жилийн бүрийн “Хоёр чуулган”-ыг маш их анхаардаг. Тэрээр хэлэхдээ: - Хоёр чуулган нь Хятадын хөгжлийн төлөвлөгөөний чиглэл, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааны баталгаа юм. Хоёр чуулган нь Хятадын ард түмэнд аюулгүй байдал, итгэл үнэмшлийг өгч, Засгийн газрын тогтвортой хэвийн ажиллагааг тайлбарлан, улс орны хөгжлийг харуулах болно гэжээ.
Мөн тэрээр илэрхийлэхдээ: - 2021 он бол "14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө" -ний эхний жил юм. Үүнээс өмнө Хятад улс нэг хүнд ногдох ДНБ-ийг дунд зэрэг хөгжсөн орны түвшинд хүргэх урт хугацааны зорилгоо дэвшүүлсэн. Одоо Хятад улс үргэлжлүүлэн урагшилж, өнгөрсөн таван жилд хүрсэн үр дүнд тулгуурлан, эдийн засгийн хөгжлөө хэвээр хадгалж, орчин үеийн улс орныг бүх талаар цогцлох болно гэлээ.
Элчин сайд Мартин Мбана Хятадын ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтыг өндрөөр үнэлж, Хятад ядуурлыг бууруулах чиглэлээр Африкт үлгэр жишээ үзүүллээ гэжээ.
Мөн эрээр: - Би Ши Жиньпиний "Ядуурлаас ангижирхуй " номыг уншсан. мөн энэ номоо манай улсынхаа удирдагч нартайгаа хуваалцсан. Хятад улсын ядуурлыг бууруулах загвар нь Африк тивийн хувьд чухал ач холбогдолтой, учир нь Хятад, Африкийн хувь заяагаараа холбогддог. Бидний үнэт зүйл ижил байдаг гэлээ.





























































