XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын сэтгүүлчдийн уулзалтыг 03-р сарын 07-ны үдээс хойш Бээжин хотын Ардын Их Хурлын Танхимд зохион байгуулж, Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Тэрээр хэлэхдээ "2020 онд Хятад болон дэлхийн бусад улс орнууд хамтдаа ер бусын аяллыг тууллаа. Дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв Хорооны чанга удирдлага дор Хятадын дипломат харилцаа нь улс орон, ард түмэн, дэлхийн өмнө хариуцлага хүлээж, бүх хүч чадлаа гарган огт тохиолдож байгаагүй сорилтуудад хариу арга хэмжээ авч, Хятадын зохих үүргийг идэвхтэй гүйцэтгэсэн".
Ван И сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Өнгөрсөн нэг жилийн хамгийн гайхалтай нь төрийн тэргүүний дипломат ажиллагаа юм. Ши Жиньпин дарга "үүлний дипломат"-ын шинэлэг аргыг ашиглан дэлхийн улс орнуудын удирдагчидтай хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж, дэлхийн том гүрнүүдийн удирдагчдын дотно сэтгэлийг харуулсан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн тэмцэлд нэгдэхэд чиглэлийг зааж, эрч хүчийг бэлэглэсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн шийдэмгий зүйл бол улсын эрх ашгийг хамгаалах явдал юм. Бид дэлхий дээрх ноёрхол, дээрэнгүй байдал болон Хятадын дотоод хэрэгт үндэслэлгүй хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж байна. Хятадын бүрэн эрхт байдлыг зөрчиж, Хятадын үндэстнүүдийн нэр төрийг гутаан доромжилж болохгүй, Хятадын ард түмний хууль ёсны эрхийг хамгаалах ёстой".
Ван И хэлэхдээ "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн их хүчин чармайлтыг цар тахлын эсрэг дипломат ажиллагаанд зориулав. Бид тахлын эсрэг дотоодынхоо бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж, олон улсын хамтын нийгэмлэгт тусалж, Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших хамгийн том шуурхай хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулж, дэлхийн хэмжээнд цар тахалтай тэмцэх ажилд Хятадын хувь нэмрийг оруулсан. Нэг жилийн хугацаанд хамгийн их анхаарал тавьж байсан зүйл бол гадаадад байгаа эх орон нэгтнүүдийн аюулгүй байдал юм. Цар тахлын нөхцөл байдлын үед бид тусламж хэрэгтэй байгаа, гадаадад байгаа иргэдэд цаг тухайд нь тусламжийн гараа сунгаж, хамгаалалт, туслалцаа үзүүлэхээр бүх хүчээ дайчлан ажиллаж, ард түмэндээ зориулж дипломат ёсыг мөрөн дээрээ үүрч, хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жил дэлхийн засаглалын чиг хандлагыг ойлгоход хамгийн их анхаарал тавьж байсан. Өргөн дэлгэрсэн нэг талт үзэлтэй тулгарсан Хятад улс үүнийг эсэргүүцэх, тодорхой үйлдлээр олон талт үзлийг хэрэгжүүлэх, олон улсын харилцааны хэм хэмжээг сахин хамгаалах тодорхой байр суурьтай байна".