2021 он бол Хятадын "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил юм. Өөрөөр хэлбэл "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" нь 2021 оноос 2025 он хүртэл хэрэгжинэ.
03-р сарын 05-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайландаа: 2020 онд хийсэн ажлын тойм, 2021 онд хийх ажлын төлөвлөлтийг гаргасан. Мөн "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний ололт амжилтыг дүгнэж, "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн гол зорилтыг тодорхойлсон байна.
"Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн томоохон ололтууд болон "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн гол зорилгоос та бүхэнтэй хуваалцъя!
"Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн томоохон ололтууд
■ ДНБ 70 их наяд юань хүрэхгүй байсан нь 100 их наяд юань болтлоо өссөн.
■ Сансрын нислэг, сарны хайгуул, далайн гүний инженерчлэл, суперкомпьютер, квант мэдээллийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн хэд хэдэн томоохон ололтууд гарсан.
■ Ядуурлыг арилгах, хөдөө аж ахуйн 100 сая цагаач иргэд болон бусад байнгын оршин суугчид хот, суурин газарт суурьшиж, дэлхийн хамгийн том нийгмийн баталгааны системийг байгуулсан.
"Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн гол зорилго
■ Эдийн засгийн үйл ажиллагааг боломжийн хүрээнд хадгалж, жил бүрийн бодит нөхцөл байдалтай уялдуулж эдийн засгийн өсөлтийн зорилтыг дэвшүүлнэ.
■ Хот суурин газрын ажилгүйдлийн түвшинг 5.5 хувь дотор хянана.
■ Нийгэм даяар судалгаа, шинжилгээний ажлын зардлыг жил бүр 7-оос дээш хувиар өсгөнө.
■ Байнгын оршин суугчдын хотжилтын түвшинг 65 хувьд хүргэнэ.
■ Ой модоор бүрхэх ажлыг.24.1 хувьтай гүйцэтгэнэ.
■ Хэт их бохирдолтой цаг агаар, хотын бохир усан санг үндсэндээ арилгана.
■ Оршин суугчдын нэг хүнд ногдох орлогын өсөлтийг ДНБ-ний өсөлттэй үндсэндээ зэрэгцүүлнэ.
■ Хүн амын дундаж наслалт нэг жилээр нэмэгдэх болно.
■ Тэтгэврийн суурь даатгалын оролцооны түвшинг 95 хувь болгож нэмэгдүүлнэ.