
Тэрээр хэлэхдээ "Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын Төв Хорооны чанга удирдлага дор Жянсу муж өнгөрсөн жил бүх улс орны адил эдийн засаг, нийгмийн хөгжлийн талд шинэ ололт амжилтад хүрч, олон ажлууд тэргүүн эгнээнд явсан. Энэ жилийн хувьд манай улсын хөгжил олон эрсдэл, сорилттой тулгарч байна. Жянсу муж Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл бодлыг баримталж, үргэлжлүүлэн урагшлан хөгжиж, Хятад улсын эдийн засгийг тогтвортой сэргээх суурийг бэхжүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулах явцад эдийн засгийн томоохон мужийн үүргийг илүү сайн гүйцэтгэнэ. Шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нээлттэй байдлыг өргөжүүлэх, бизнесийн орчныг оновчтой үргэлжлүүлэн, зах зээлийн гол цогцын эрч хүчийг улам сайн идэвхжүүлнэ. Логистик болон бусад зардлыг цаашид бууруулж, шинэ өсөлтийн эрч хүчийг бий болгоно. Томоохон цар хүрээний боловсрол, эмнэлгийн үйлчилгээ зэрэг иргэдийн амьжиргаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, урт хугацааны хөгжлийн үндэс суурийг тавихын тулд хөдөө орон нутаг, анхан шатны нийтийн үйлчилгээний үндсэн чадавхыг сайжруулна".





























































