”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын нисгэгчтэй сансрын төслийн орлогч ерөнхий дизайнер Ян Ливэй

Хятадын нисгэгчтэй сансрын төслийн орлогч ерөнхий дизайнер Ян Ливэй Синьхуа сайтад сурвалжилга өгөв.

   Энэ удаагийн хоёр чуулганы үеэр БНХАУ-ын УТЗЗ-ийн гишүүн, Хятадын нисгэгчтэй сансрын төслийн орлогч ерөнхий дизайнер Ян Ливэй Синьхуа сайтын сурвалжлагыг хүлээн авч, мөн цахим сүлжээ хэрэглэгчдийн асуултад хариулав. Та бүхэнд дараах ярилцлагыг хүргэж байна.

Асуулт: 1990-ээд оноос эхлэн эх орон минь нисгэгчтэй сансарт нисэх төсөлд "гурван алхам"-ын стратеги төлөвлөсөн байна. Сансрын хөлгийг хөөргөж, Хятадын сансрын нисэгчдийг сансарт илгээх, сансарт кабинаас  гарах, сансрын лабораторийг хөөргөхөөс авахуулаад одоо энэ нь гурав дахь алхамдаа хүрэв. Тухайлбал, "Сансрын станц барих" ажилд оров.  Ингэхэд манай Хятад улсын сансрын станцын барилгын ерөнхий байдал одоогоор ямар байна вэ?

Ян Ливэй: - 1992 онд Хятадын нисэгчтэй сансрын төслийг албан ёсоор эхлүүлж, "Гурван алхам" хөгжлийн стратегиа байгуулав. Эхний болон хоёр дахь алхмууд нэгэнт хэрэгжиж, одоо төсөл нь бүх талаараа гурав дахь алхамдаа орж, Хятадын нисгэгчтэй сансрын нислэг сансрын станц барих үе шатанд оржээ. Манай сансрын станцын үндсэн кабин болон үндсэн кабиныг  хөөргөсөн Чанжэн 5B зөөгч пуужин хөөргөх талбарт оров, Энэ оны эхний хагаст үндсэн кабин болон "Тяньжөү-2" ачааны сансрын хөлгийг хөөргөхөөр төлөвлөж байна. Шэньжөү 12 нисгэгчтэй сансрын хөлөг, Тяньжөү 3, Шэньжөү 13 хөлгийг оны хоёрдугаар хагаст хөөргөнө. Эдгээр ажлуудыг бүгд тогтвортой урагшлуулж байна.

Асуулт: - Сансрын нисгэгчдийн шинэ багийг байгуулах ажил хэр байна вэ? Одоогоор сансрын нисгэгчид ямар бэлтгэл хийж байна вэ?

- 2020 он дуусахаас өмнө манай улсын нисгэгчтэй сансрын төслийн урьдчилсан сансрын нисэгчдийн гурав дахь цувралын сонгон шалгаруулалт албан ёсоор дууслаа. Шинээр сонгогдсон 18 сансрын нисгэгч хэдийнээ сургалтад хамрагдахад бэлэн болжээ. Одоогийн байдлаар манай улсын сансрын нисэгчдийн баг нэг, хоёрдугаар ээлжинд багтсан 16 сансрын нисгэгчид ба гурав дахь ээлжийн 18 сансрын нисгэгчдээс бүрдэж байна. Гурав дахь ээлжийн сансрын нисгэгчид нь голчлон нисэх хүчний нисгэгчид, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн мэргэжилтэн, инженерүүд, шинжлэх ухаан ба эрдэм шинжилгээний байгууллага нэгжийн мэргэжилтнүүдээс бүрддэг.  Үүнд эрэгтэй, эмэгтэй сансрын нисгэгчид бүгд багтаж буй. Манай улсын сансрын станцын барилга угсралтын ажилд бэлтгэсэн эхний хоёр сансрын нисгэгчдийн багаас ялгаатай нь гурав дахь ээлжийн сансрын нисгэгчдийг сансрын станцын ашиглалтын үе шатны нислэгт зориулан голчлон бэлтгэж байна. Гурав дахь ээлжийн сансрын нисгэгчид 3-4 жилийн хугацаанд үндсэн бэлтгэлд хамрагдсаны дараа, даалгавраа биелүүлэх боломж бүрддэг. 

Асуулт: - Та бол Хятадын анхны сансрын нисгэгч, та дахин нэг даалгавар гүйцэтгэхээр дахин нисэх үү? 

- Миний хувьд би маш олон жил бэлтгэл хийсэн. 2003 оноос өнөөг хүртэл 18 жил болсон гэхэд болно. Би 18 жилийн турш бэлтгэл хийж байгаа бөгөөд нисэх боломж гарна гэж найдаж байна. Үүний зэрэгцээ сансрын нисгэгчийн хувьд нисэх нь бидний хийх ёстой ажил бөгөөд олон удаа нисэх нь бидний өнөөгийн үүрэг даалгавар мөн. Олон улсын сансрын нисгэгчдийн салбарт ч гэсэн энэ нь бас ч хэвийн зүйл юм. Жишээлбэл, манай улсад гурван удаа ниссэн ба хоёр удаа ниссэн сансрын нисгэгчид байдаг.  Ирээдүйд илүү олон удаа ниссэн сансрын нисгэгчид байх болно. Үүнд энэ жил болон ирэх жил сансрын станцыг баталгаажуулах, барих үе шатанд нисэх сансрын нисгэгчид багтана. Тэдгээрийн ихэнх нь өмнө нь даалгавар гүйцэтгэж байсан сансрын нисгэгчид байх болно. Тиймээс манай нисгэгчтэй сансрын төсөл "сансрын станцын эрин үе"-д орвол нислэг үйлдэх нь сансрын нисгэгчдийн хувьд хэвшил байх болно. Сансрын станц ч урт хугацааны турш байнга харуул манаатай байх болно. Тиймээс сансрын нисгэгчдийн нислэг бол бидний хувьд ердийн хэвшсэн нислэг юм. Бид нисч өнгөрсөн эсвэл нисч амжаагүй байгаа эсэхээс үл хамааран, үргэлж удаан хугацаанд нисэхэд бэлэн байдалд байх хэрэгтэй гэж бодож байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:347
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой