
БХАТИХ-ын төлөөлөгч Жан Жи-И төвийн аж ахуйн нэгж, төрийн өмчит аж ахуйн нэгжээр тэргүүлэгч болгож, бусад компаниудын оролцоотой хил дамнасан салбар аж ахуйн нэгж, эрх үүргээ тодорхой хуваарилсан хувьцаат компаний үйл ажиллагааны системийг байгуулах санал дэвшүүлэв.

БХАТИХ-ын төлөөлөгч Жао Хүйже Өвөр Монголын зүүн хэсгийн бүс нутгийн гол газруудад ус хэмнэх, үр тариа нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, дусаан усжуулалтын технологийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх санал дэвшүүлжээ.

УТЗЗ-ийн гишүүн Юүнмэй эмийн ургамлын тариалангийн нөөцийн хяналт шинжилгээ, үнэлгээний систем, шилдэг үржүүлгийн системийг бий болгож, хятад эмийн материал, монгол эмийн материалын чанар муудахаас зайлах санал дэвшүүллээ.

УТЗЗ-ийн гишүүн Юүнь Жихүөг дунд сургууль, их сургуулийн оюутнуудын эрүүл мэндийн шинжилгээнд сэтгэл гутралын шинжилгээг хамруулан, оюутны сэтгэл зүйн эрүүл мэндийн данс эвхмэлийг бий болгож, сэтгэл зүйн эрүүл мэндийн шалгалтын үр дүн хэвийн бус байгаа хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулах талаар санал дэвшүүлсэн байна.





























































