
Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Т.Бадрал:
- Хятадын "14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө"-г Монгол Улс төдийгүй, дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Манай хөрш Хятад улс хурдтай хөгжлөө хадгалахын зэрэгцээ зорилгодоо хүрнэ гэдэгт бид итгэж байна. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад айлчлахдаа Монгол Улс Хятадын хөгжлийн “галт тэргэн”-д суухыг урьсан гэж хэлсэн. Бид Хятад улстай хамт хөгжлийн "галт тэрэг"-ний хурдад өөрсдийн хүч чадлаа нэмэрлэхэд бэлэн байна гэж хэллээ.





























































