Гуравдугаар сарын 08-нд болсон ХIII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы хоёр дахь удаагийн "Төлөөлөгчдийн сурвалжилга өгөх коридор"-т БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Инженерийн Академийн академич, Тяньжиний Хятад Уламжлалт Анагаах Ухааны Их Сургуулийн захирал Жан Бөли сурвалжилга өгөхдөө "Өнгөрсөн жил Үхань хотын цар тахлын эсрэг багт "80-аад оныхон" гол цогц, "90-ээд оныхон" хошууч, "2000-аад оныхон” шинэ шилдгүүд нь байсан. Хэдийгээр тэдний ихэнх нь зөвхөн айлын ганц хүүхдүүд байдаг. Гэсэн хэдий ч тахлын эсрэг тэмцэлд тэд зоригтой тууштай байж, их хувь нэмэр оруулж, цар тахлыг даван туулсан. Хамгийн хүндэтгэлтэй хүн хэн бэ гэвэл тахлын эсрэг тэмцэж байх үеэр хичээнгүй ажиллаж, тахлын эсрэг тэмцэлд хувь нэмэр оруулсан хүмүүс бол хамгийн хүндэтгэлтэй хүмүүс юм" гэжээ.





























































