Худалдааны Яамны Сайд Ван Вэньтао 03-р сарын 08-нд бүх Хятадын "Хоёр чуулган"-ы "Сайдын сурвалжилга өгөх коридор"-т сурвалжилга өгөхдөө "Өнгөрсөн жил цар тахал зэрэг хүчин зүйл нөлөөлж, улс орон даяар өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 3.9 хувиар буурч 39.2 их наяд юань болжээ. Улсаас тахлын эсрэг ажлаа сайтар хийж байгаа тул эдийн засгийн сэргэлт ч үргэлжлэн сайжирсаар байна. Мөн компаниудад үзүүлэх тусламжийн цуврал бодлого үргэлжлэн хэрэгжиж байгаа болохоор энэ жилийн хэрэглээний ерөнхий байдал нь сэргэлтийн чанартай, хурдацтай өсөлтийг харуулах төлөвтэй байна" гэжээ.





























































