ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга, Өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Шы Тайфэн хэлэхдээ:
Өвөр Монголыг Хятадын умард хилийн экологийн аюулгүй байдлын чухал хаалт, эх орны хойд хил дэх амар тайван байдлын хаалт болгон бүтээн байгуулж, үндэсний чухал эрчим хүч, стратегийн нөөцийн бааз, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бааз болгон байгуулж, Хятадын умард зүг нээлт хийх чухал гүүр болгон бүтээн байгуулах нь дарга Ши Жиньпинээс Өвөр Монголд тогтоож өгссөн стратегийн төлөвлөлт болно.
Бид экологийн тэргүүлэх чиглэл ногоон хөгжлийн удирдамжийг баримталж зүүн, төв, баруун бүс нутгийн нөөц, экологийн даац, хөгжлийн харьцангуй давуу талыг үндэслэн аж үйлдвэрийн баазын бүтэц, бүс нутгийн эдийн засгийн бүтэц, хот байгуулалтын төлөвлөлтийн бодлогыг боловсронгуй болгож, нөөцийг хэмнэж, экологийг хамгаалах хэлбэрийн үйлдвэрлэлийн бүтэц, үйлдвэрлэлийн арга, амьдралын хэв маягийг бий болгоно.
Бид инновацад суурилсан хөгжлийн стратегийг тууштай хэрэгжүүлж, судалгаа, боловсруулалт, шинжлэх ухаан, технологийн талаар томоохон үр дүн гаргаж, шинжлэх ухаан, технологийн инновацыг ашиглан экологийг цогцоор нь сайжруулж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг сайжруулна. Экологийн бүтээн байгуулалтад шинжлэх ухаан, технологийн инновацын чадавхыг дээшлүүлж, шинэ замыг бий болгож, шинэ хөдөлгүүр, шинэ энерги бий болгоно.
Бид Ногоон шинж чанар, давуу тал бүхий орчин үеийн аж үйлдвэрийн системийн бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулж, дээд түвшний хамгаалалт болон өндөр чанарын бүтээн байгуулалтын органик уялдааг баримталж, хөгжил, аюулгүй байдлыг уялдуулна. Экологийн аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг баталж, үйлдвэрлэлийн баазыг бүтээн байгуулахад ногоон, дээд зэрэглэлийн, ухаалаг чиглэлийн бүтээн байгуулалтыг баримтална.





























































