
Дарга Ши Жиньпин 03-р сарын 05-нд Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт, 03-р сарын 06-нд анагаах ухаан, эрүүл мэндийн салбар, боловсролын салбарын гишүүдийн хамтарсан хэлэлцүүлэгт, 03-р сарын 07-нд Хөх нуур мужийн төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт тус тус оролцсон байна.
Тэрээр гурван өдөр дараалан БНХАУ-ын Хоёр чуулганы төлөөлөгч гишүүдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгч гишүүдийн хамт 14-р таван жилийн төлөвлөгөө болон үүнээс урт хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тухай хэлэлцлээ.
Дарга Ши Жиньпиний төлөөлөгч гишүүдийн хэлэлцүүлэгт чухалчилсан зүйлээс Хятадын хөгжлийн чиглэл хандлагыг ажигласан мэдээ мэдээллээс та бүхэнтэй хуваалцья!
Чилэл 1: Өндөр чанартай хөгжлийг гарцаагүй ахиулна
"14-р таван жилийн төлөвлөгөө", үүнээс илүү урт хугацааны хөгжлилд сайн эхлэл, сайн алхам хийх нь гишүүд төлөөлөгчдийн хэлэлцүүлгийн гол сэдэв бөгөөд дарга Ши Жиньпиний анхаарлыг ч татаж байгаа юм.
Хөгжлийн шинэ үе шатанд үндэслэн хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоно.
Ши Жиньпин дарга гурван удаагийн төлөөлөгч гишүүдийн хэлэлцүүлэгт оролцохдоо дээрх гурван "шинэ" шаардлагыг дурдаж байсан юм.
Тэрээр Өвөр Монголын төлөөлөгчдийн багт хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн гүйцэд, үнэн зөв, бүх талаар нь хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ хэв маягт үйлчлэх болон нэгтгэх шаардлага тавьж байсан байна.
Анагаах ухаан, эрүүл мэндийн салбар, боловсролын салбарын гишүүдийн хамтарсан хэлэлцүүлэг хүмүүсийн амьжиргааны тухай асуулт шаардлага тавьж, бүх ажлын эхлэлээс төгсгөл хүртэл тууштай байх үүргийг даалгасан байна.
Хөхнуур мужийн төлөөлөгчдийн багт эзэмшил нутаг, бүс нутаг, цаг хугацааны тухай өндөр чанарын хөгжлийг системтэйгээр тайлбарлав.
Дарга Ши Жиньпиний "Хоёр чуулганы багийн хэлэлцүүлгийн цаг" нь "шинэ" гэсэн сэдвийн хүрээнд өрнөж, шинэ гарааны үед шинэ нөхцөл байдлыг бий болгох түүхэн хариуцлагын төлөө хүчин зүтгэж, Хятад улс өндөр чанартай хөгжлийн замаар эргэлзээгүй замнах болно гэсэн хүчтэй дохио өглөө.
Чиглэл 2: Олны сайн сайхны төлөө тууштай зүтгэнэ
Дарга Ши Жиньпиний "Боловсролын эдгээр асуудлыг хамтдаа шийдье" гэж хуралд оролцохдоо хэлсэн үг нь хүмүүсийн анхаарлыг их татлаа.
Түүний Хоёр чуулганы хэлэлцүүлгийн цагийг ажиглахад асуудалд чиглэсэн, хүмүүсийн амьжиргааны тал дээр их анхаарал тавьсан байна.
"Авлигыг илчлэгдсэн л бол тэвчихгүй байх", ард түмний амь настай холбогдох мөнгийг сайн хамгаалах, аль эсвэл олон нийтэд хүчтэй тусгагдсан тулгамдсан асуудлуудыг анхааралтай ажиглах, экологийн салбарт тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг шийдэмгий засахад бүгд "Нуувч нуруу нь ил" байлгах засаглалын хэв маягийг илэрхийлнэ.
Шинэ аялалд гарч, хүмүүс бүх талын хөгжил, олон нийтийн нийтлэг бүх хөгжил цэцэглэлт нь засаглалаас илүү ил байр сууринд байдаг. Энэ зорилгод хүрэхийн тулд тэгш бус, хангалтгүй хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
Ядуурлыг бууруулах үр дүнг бэхжүүлэх, өргөжүүлэх, хөдөө орон нутгийн сэргээн хөгжүүлэх ажлыг дэмжих; Хөдөө орон нутагт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эрүүл мэндийн менежментийн чадавхийг сайжруулах; төв болон баруун бүсийн боловсролын түвшинг сайжруулах; Олон нийтийн үйлчилгээний хүртээмж, тэгш байдлыг сайжруулах ; хот хөдөөгийн хөгжлийн зөрөөг багасгах. Эдгээр асуудлаар дарга Ши Жиньпин төлөөлөгчдийн хэлэлцүүлэг бүрт хэлэлцсэн байна.
Чиглэл 3: Өөрийн замаар гуйвшгүй алхах
Дарга Ши Жиньпин одоо, ирээдүйн тухай ярихаас гадна, мөн түүхийн талаар ч ярьсан байна.
Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт тэрээр Ли Дажаогийн Монгол үндэстний ард түмэнд марксизмын тухай түгээн дэлгэрүүлж байсан, Өвөр Монгол дахь анхны коммунистуудын түүха, “Бугатын ган төмрийн үйлдвэрлэлд хамтран зүтгэсэн”, “Гурван мянган өнчин хүүхдүүдийг Өвөр Монголд хүргэсэн” зэрэг түүхэн үйл явдлуудыг дурдаж байсан юм.
анагаах ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын гишүүдийн хамтарсан хэлэлцүүлэг дээр тэрээр болон хорооны гишүүд өнгөрсөн үеэ дурсаж, өнөө үеийг харж, 70, 80, 90, 00-аад оны дараах өөрчлөлтүүдийн тухай ярилцав.
Хөх нуур мужийн төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт дарга Ши Жиньпин Юйшүгийн газар хөдлөлтийн дараах сэргээн байгуулалтын тухайд төлөөлөгчидтэй санал бодлоо солилцож, "Том гамшгийн дараа том өөрчлөлтийг хийнэ" гэж Юйшүд урам өгч байснаа дурсаж, Хөхнуур мужийг нутгийн хувьсгалын нөөцийг бүрэн ашиглаж, Намын гишүүд, удирдах ажилтнуудын үзэл баримтлал, итгэл үнэмшлийг бэхжүүлэхэд удирдамж болгохыг уриалсан байна.





























































