Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Тэргүүлэгчдийн баг төлөөлөгчдийн санал өгөх эцсийн хугацааг тогтоосноор 03 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цагийг хүртэл XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын Нарийн бичгийн газар төлөөлөгчдийн дурдсан 473 саналыг хүлээн авсан байна. Түүнчлэн АТИХ-ын Нарийн бичгийн газарт 9000 орчим зөвлөгөө, шүүмжлэл, санал бодлыг төлөөлөгчдөөс ирүүлжээ. Төлөөлөгчдийн санал, зөвлөгөө юунд төвлөрч байна вэ?
Саналын дийлэх нь хуулийн тухай санал бөгөөд иргэдийн амьжиргааны баталгаа болон нийгмийн засаглалыг бэхжүүлэх, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгох, экологийн орчныг хамгаалах, ногоон хөгжил зэрэг салбарын хууль тогтоомж болно. Анхаарлын төв болж буй дийлэнх зөвлөгөө нь ядуурлыг бууруулах үр дүнг өргөжүүлэн бэхжүүлэх, хөдөө орон нутгийн хөгжлийг бүх талаар дэмжих, дижитал нийгмийн бүтээн байгуулалтыг ахиулах, маш сайн дижитал экологийг бий болгох, залуусын сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг эрчимжүүлэх, өндөр чанартай боловсролын системийг байгуулах зэрэг байв.





























































