XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын Өвөр Монголын төлөөлөгчдийн баг 03 дугаар сарын 09-ний үдээс хойш байрлаж буй газартаа төлөөлөгчдийн хэсгийн хурал хуралдуулж, БХАТИХ-ын зохион байгуулах хуульд засвар оруулах тухай шийдвэрийн төсөл болон БХАТИХ-ын хэлэлцэх журамд засвар оруулах тухай шийдвэрийн төсөл, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн системийг сайжруулах тухай шийдвэрийн төслийн засвар оруулах нооргийг хянан хэлэлцэж, хамгийн дээд ардын шүүх, хамгийн дээд ардын прокурорын ажлын тайланг хянан хэлэлцжээ.
Шы Тайфэн, Ли Шиүлин, Ли Жихэн, Фү Ин зэрэг төлөөлөгчид үг хэлж, хамгийн дээд ардын шүүх, хамгийн дээд ардын прокурорын ажлын тайланг бүрэн хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ адил бус өнцгөөс санал, зөвлөгөөгөө дэвшүүлэв. Төлөөлөгчид хоёр шийдвэрийн төсөл болон төслийн засвар оруулах нооргийг өндөр үнэлжээ.





























































