Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Алтансан гишүүн: Үндэстний эв нэгдэл бол Хятад улсын олон үндэстний ард түмний амин судас юм

Алтансан гишүүн: Үндэстний эв нэгдэл бол Хятад улсын олон үндэстний ард түмний амин судас юм.

“Нэгдсэн олон үндэстэнтэй улс орны хувьд үндэстнүүдийн хоорондын эв нэгдэл бол Хятад улсын олон үндэстний ард түмний аимн судас юм. Яг нар, агаар, устай адилхан ашиг хүртээмж нь мэдрэгдэхгүй боловч түүнийгээ алдвал оршин амьдрахад бэрх болно” хэмээн Бүх Хятадын УТЗЗ-ний гишүүн, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, сургуулийн захирал Алтансан  03-р сарын 10-ны өдрийн үдийн хойш зохион байгуулсан XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны IV чуулганы гурав дахь удаагийн “Гишүүдийн сурвалжилга өгөх коридор”-т сурвалжилга өгөхдөө ярилаа.

Тэрээр Өвөр Монголын газар нутгаар үндэстний эв нэгдлийн тухай түүхүүд үе дамжин уламжилсаар ирсэн. Өвөр Монголын өрнүүн хөгжлийн түүх бол үндэстний эв нэгдлийн үлгэр түүхээр бичиглэсэн байдаг. Тэртээ 60-аад оны эхэнд эд материал дутмаг Шанхай зэрэг нутгаар их хэмжээний өнчин эмгэг гарч, хүүхдүүдийг тухайн орон нутгийн Засгийн газар дэмжин тэжээхэд хүнд болж  3000 гаруй өнчин хүүхдийг Өвөр Монголд хүргэж, Өвөр Монголын ээжүүд халуун элгэндээ хүлээн авч тэжээсэн байна. Тэр үед Өвөр Монголын эдийн засгийн түвшин муу байсан ч цайлган сэтгэлтэй малчид сүү цагаан идээ, хонины мах зэргээрээ хүүхдүүдийг тэжээж өсгөсөн байна. 2020 оны халдвар дэгдсэн үед тэд Өвөр Монголд эд мөнгө хандивлаж, Өвөр Монголд ачаа хариулжээ. Тэдний сэтгэлд Өвөр Монгол өнө үүрд өөрийн гэр орон, Өвөр Монголын ээжүүд өнө үүрд  хамгийн сайхан ээж юм” гэжээ. Мөн “Өвөр Монгол маань өдгөө өргөн уудам тал нутагтайгаар барахгүй өрнөн хөгжсөн хот, хурдтай хөгжиж буй эдийн засаг, хурдны төмөр замтай болжээ. Энэхүү хөгжлийн явцад үндэстний эв нэгдлийн үзэл санаа нь Өвөр Монголын хүн нэг бүрийн сэтгэлд гүн хадагдсан байгаа юм”. Өвөр Монголын Багшийн Их Сургуульд Монгол үндэстний сурагч гурваны нэг хувь, Хятад үндэстэн ба бусад үндэстний сурагч гурваны хоёр хувийг эзэлж байна. Гэвч аль ч үндэстний сурагчид хүнд хүчир асуудал тулгарахад хүрвэл бусад үндэстний сурагчид хамтдаа дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Үүгээр барахгүй Өвөр Монголд олон үндэстний залуус амраг хос болж айл гэр босгон аж төрж байгаа жишээ олноос олон байдаг аж".

“Бид үзэл санааны талд Хятадын үндэстний хамтын цогц ухамсрыг бат цогцлохоор барахгүй  амьдралын явцад нэг гэр бүлийн хүн болсон. Нөхөрсөг, халуун дотно, уужим Өвөр Монголчуудын маань зочноо дайлах сайхан заншилтай билээ. Өвөр Монголчуудынхаар олон үндэстнүүдийн ард түмэн эв нэгдэлтэй байж сайн сайхан амьдралыг илүү их эдэлнэ” гэлээ.

Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:1500
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7