Өнөөдөр буюу 03-р сарын 10-ны өдрийн үдээс хойш ХIII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн баг байрлаж буй газартаа баг хуваан хурал зохион байгуулжээ. Хурлаар Засгийн газрын ажлын тайлан, “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" ба 2035 оны алсын хөтөлбөр, нэг жилийн төлөвлөгөө, жилийн төсөв зэрэг дөрвөн талын шийдвэрийн төслийг хянан зөвлөсөн байна.
Өвөр Монголын төлөөлөгчдийн дарга Шы Тайфэн хянан зөвлөх хуралд оролцож, Ли Рунси, Ма Шюжүнь хэсгийн хурлыг тус тус даргалсан байна. Хурлаар Засгийн газрын ажлын тайланг боловсруулах ажлын хэсгээс Өвөр Монголын төлөөлөгчдийн баг Засгийн газрын ажлын тайланд засвар оруулах санал сануулга ба зөвлөмжийг хүлээн авах тайлбарын тухай мэдэгджээ.





























































