
Коста Рика улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Родриго Делгадо Сото
Коста Рика улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Родриго Делгадо Сото Хятад улсын ядуурлыг бууруулахад чиглэсэн хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, улс төр, эдийн засаг, худалдаа, соёлын салбар дахь хоёр орны харилцааг улам бэхжүүлэхийг хүсэн хүлээж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр:
- Ши Жиньпин дарга болон Хятадын Коммунист намын удирдсан ядуурлын эсрэг тэмцэл нь улс төрийн хүсэл эрмэлзэл, ажил эрхлэх боломж байгаа л бол ард түмэн эв нэгдэн, хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө тэмцэж, туйлын ядуурлаас ангижрах боломжтой гэдгийг нотолж байна гэж хэллээ.
Хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө бид бүгд хамтдаа хичээн зүтгэж, олон талт хамтын ажиллагаа болон харилцан ашигтай хамтдаа хожих арга хэлбэрээр тусламж хэрэгтэй улс орнуудыг дэмжин туслах хэрэгтэй. Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл нь эв санааны нэгдэл, олон талт хамтын ажиллагаагаар дамжин биеллээ олж чадна гэж Родриго Делгадо Сото үзсэн байна.





























































