Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын бүтээгдэхүүн өдөр тутмын амьдралыг хялбарчилдаг

БНХАУ-д улсад суугаа элчин сайд нар юуг хамгийн их анхаардаг вэ? Хятад улсад суугаа элчин сайдууд Ардын өдрийн сонинд ярилцлага өгөхдөө Хятадын Засгийн газрын энэ жилийн ажлын тайлан маш их сэтгэгдэл төрүүлсэн гэж илэрхийлсэн юм.

        “14-р таван жилийн төлөвлөгөө” ба 2035 оны хэтийн зорилтууд, эдийн засгийн хөгжил, хөдөө орон нутгийн сэргээн байгуулалт зэрэг сэдвүүд бүгд тэдний анхаарлыг татсан байна. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдлын хүрээнд Хятад улс эерэг чиг хандлагыг өгч, томоохон төлөвлөгөө гаргалаа. Элчин сайдуудын яриаг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна.

Беларусь улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сенко Юри:

        Хятадын бүтээгдэхүүн өдөр тутмын амьдралыг хялбарчилдаг
  
- Хятад улс 2021 онд эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн хүлээгдэж буй зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Өөрчлөлт нээлтийн 40 жилийн туршид Хятад улс олон зуун сая хүнийг ядуурлаас гаргаж, эдийн засгийн хурдтай өсөлтөд хүрсэн. Эрсдэл, сорилтоор дүүрэн 2020 онд Хятадын эдийн засаг хөгжлийн эрч хүчээ хадгалсаар байна. 2020 онд Хятад улс  цар тахлыг амжилттай хяналтандаа авч,  эерэг өсөлтөд хүрсэн цорын ганц томоохон эдийн засгийн цогц болсон байна.

Юри:

- 2020 онд хүндрэлтэй байсан ч Беларусийн Хятадтай хийх худалдаа сайн байсаар байв. Беларусь улс Хятадад 700 гаруй сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Хятад руу экспортлох тахианы махны хэмжээ 3 дахин нэмэгдэж, уургийн хэмжээ 120 хувиар, сүү, цөцгий 60 хувиар нэмэгдсэн. Беларусийн элсэн чихэр, шар айраг, зайрмаг Хятадын зах зээлд анх удаа орж ирсэн. Юригийн үзэж байгаагаар хөгжлийн шинэ хэв маягийн дагуу Хятад улсын  дотоодын зах зээл тасралтгүй өсч Беларусьт экспортын боломжийг нэмэгдүүлсэн байна. "Бидний ажил бол Хятад улсын бүх чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах. Беларусийн Хятад руу хийх экспорт 2021 онд улам өргөжинө гэдэгт би итгэж байна.
- Хятадын бүтээгдэхүүнийг Беларусийн хэрэглэгчид их таашаадаг. Хятадын Huawei, Xiaomi, Midea, Lenovo зэрэг брэндүүд Беларусь улсад нэр хүндтэй болжээ. Манайх гэр бүлээрээ Хятадын ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд маш их дуртай. Эдгээр нь өдөр тутмын амьдралыг ихээхэн хялбарчилдаг гэж тэрээр ярьлаа. 

Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Ардын сонин
Мэдээ үзсэн:1606
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7