
Габон улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Бодлер Ндонг Элла
Габон улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Бодлер Ндонг Элла Хятадын хоёр чуулганы үеэр:
- Габон Хятад улстай хоёр талын харилцаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, Өмнөд Өмнөдийн харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болно гэдэгт итгэж байна.
- Хятад, Габон хоёрын уламжлалт найрамдал бол чин сэтгэл, итгэлцэл, харилцан хүндэтгэлтэй суурин дээр байгуулагдаж, харилцан ашигтай байх зарчимд суурилдаг. Габон улсын Ерөнхийлөгч Бонго 2016 оны 12-р сард Хятадад айлчлах үеэр Хятад, Габоны харилцааг иж бүрэн түншлэлийн харилцаа болгон шат ахиулсан.
Хятад, Габон хооронд дипломат харилцаа тогтоосны 47 жилийн ой энэ онд тохиож байна. Габон, Хятадын хоёр талын харилцаа өдрөөс өдөрт бэхжиж, хамтын ажиллагааны үр дүн сайтай байна. Габоны олон олон бүтээн байгуулалтын төслүүд Хятадын дэмжлэгийг хүртэж, Габонд байгаа Хятадын компаниудын тоо мөн илт нэмэгдсэн байна гэж хэллээ.
Хятад, Африк, цаашлаад бусад олон хөгжиж буй орнууд олон улсын харилцаан дахь өөрсдийн төлөөлөл, дуу хоолойгоо улам бүр дээшлүүлэх хэрэгтэй. Хятад, Африк бол улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засгийн харилцан нөхөх байдлын хоёр том давуу талыг бүрэн дүүрэн тодруулж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны иж бүрэн хөгжлийг сайжруулан, Өмнөд, Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Хойд, Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар цөм болсон олон улсын харилцааны шинэ загварыг бий болгоход үлгэр дуурайл болох хэрэгтэй гэж Ндонг үзсэн байна.





























































